• Өнөөдөр 2025-05-17

Ц.САНДАГ-ОЧИР: "Бэлтгэл ажлаа хангаагүйн улмаас хуулийн үйлчлэлийг хойшлуулж өгөөч" гэж байна. Засгийн газар ажлаа хийгээгүй нь үнэн шүү дээ

2025-05-16,   230

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж байна.
 
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ асуудлыг аль яаманд харъяалуулж байгаа юм бэ. Р.Эрдэнэбүрэн сайд энэ асуудлыг яг хариуцах хүн мөн үү. Таныг 20 минутын дотор хотын үййлчилгээг авдаг төлөвлөлтийг хийдэг үүрэгтэй сайд гэж ойлгоод байгаа. Гэтэл энэ чинь улсын хэмжээний асуудал яриад байгаа шүү дээ. Өнгөрсөн хууль батлагдсан хугацаанд сайд нар юу хийж, ямар арга хэмжээ авсан юм. Орон нутаг дээр хэдэн удаагийн уулзалт хийсэн юм бэ. Миний харж байгаагаар "Бэлтгэл ажлаа хангаагүйн улмаас хуулийн үйлчлэлийг хойшлуулж өгөөч" гэж байна. Засгийн газар ажлаа хийгээгүй  нь үнэн шүү дээ. Засгийн газар хуулийн үндэслэлээ үнэнээр нь биччихээч. Сонгуулийн дараа бүгд ялалтандаа бялуураад явсан. Ингээд энэ хуулийг хэрэгжүүлэх талаар нэг ч удаа гар хөдөлгөөгүй. Ажил хийгээгүй нь үнэн шүү дээ. Баталсан хууль хэрэгжихгүй бол бид хууль баталж яах юм бэ. Ямар ч газрын маргаангүй аймгууд байгаа шүү дээ. Гэтэл дөрвөн аймгийн газрын маргаан гэсэн шалтгаанаар хуулийн үйлчлэлийг хойшлуулж өгөөч гэж байх юм. Нэг жил бэлтгэл ажлыг нь хангаагүй байж дараа жил хангаж яадах юм уу" гэлээ. 

Ц.САНДАГ-ОЧИР: "Бэлтгэл ажлаа хангаагүйн улмаас хуулийн үйлчлэлийг хойшлуулж өгөөч" гэж байна. Засгийн газар ажлаа хийгээгүй нь үнэн шүү дээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188