• Өнөөдөр 2025-05-15

Б.ПҮРЭВДОРЖ: Дунд шатны хулгайг цэгцлэхгүй бол том төсөл яриад байх боломжгүй

2025-05-15,   180

              Улсын их хурлын чуулганы хуралдаан болж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Пүрэвдорж "Төсвийн төсөөлөл гээд янзын гоё зүйл ярьж байгаа биз. Ингэдэг юм. Тэгээд тодотгол хийсээр тэр сайхан зүйл нь үгүй болдог. Эцэст нь гадаад, дотоод томилолт, нисдэг тэргээр бууж суугаад л, сайд нар нь алгаа ташуулж баярласан уулзалт хуралд л зарцуулагдаад дуусдаг. "Эрдэнэс тавантолгой" ХК дээр чинь хамгийн том хулгай яваад байна. Тэнд өөрсдөө нүүрснээс хулгай хийж байна. Дунд шатны хулгайг цэгцлэхгүй бол лаг, мундаг төсөл яриад байх боломжгүй" гэв.

Б.ПҮРЭВДОРЖ: Дунд шатны хулгайг цэгцлэхгүй бол том төсөл яриад байх боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188