“Монголын Үндэсний бөхийн холбоо үндэсний бөхийг өмчлөөд ганцхан телевиз дамжуулах гэрээ хийх нь зөв үү” гэх шүүмжлэл олны дунд гараад байгаа. Тодруулбал, Монголын Үндэсний бөхийн холбоо үндэсний бөхийг ганцхан NTV телевизээр дамжуулахаар 750 сая төгрөгийн гэрээ хийжээ. Уг нь, бөх дамжуулах эрхийг хоёр, гурван телевизэд олгож, бөх үзэгчдийн тоог бага ч болтугай нэмэх нь дээр биш гэж үү, Ц.Магалжав дарга аа. Бөхийн өргөө шиг суудлын зэрэглэлгүй ордон ховор. Суудлаа зэрэглэлтэй болгох нь зөв гэх иргэдийн шүүмжлэл бий. Энэ мэтчилэн цаг үетэйгээ болон нөхцөл байдалтайгаа нийцсэн шийдвэр гаргавал яасан юм бэ, МҮБХ-ныхоон. Ганцхан телевизэд бөх дамжуулах эрхийг нь олгочихоод бусад хэвлэлийг очихоор нь хөөгөөд явуулдаг шийдвэрээ эргэж харвал яасан юм бэ. Монголчууд морь, бөх хоёроос хэзээ ч уйдаж байгаагүй. Жил ирэх тусам бөхчүүд сайжирч, нутаг нутгаас залуу бөх төрөн гарч байна. Тэднийг ч үзэгчид дэмжиж, ганц, хоёр сайн барилдаад эхэлбэл фэн нь болцгоодог. Харин нийгэм, цаг үе хөгжихийн хэрээр допингийн хэрэглээ нэмэгдсэн гэх асуудал бөхчүүдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь үнэн. Мөн допинг хэрэглэдэггүй бөх байхгүй гэх яриа ч олны дунд цуураад удаж байна. Ийм үед бөх сонирхогчдыг нэмэх, тэднийг үзэгч, дэмжигчидтай болгох тал дээр доривтой анхаарч, зөв шийдвэр гаргах нь чухал болчихоод байгаа. Гэтэл чухам юуны учир бөх дамжуулах эрхийг ганцхан телевизэд олгочихоод үндэсний бөхийг үзэгчдээс улам бүр холдуулж, сонирхолгүй болгож байгаа нь олныг эргэлзээтэй байдалд хүргэж байна. Бөх дамжуулах эрхийг олон хэвлэлд хувааж олгохоос гадна, Монголын үндэсний бөхийн холбооноос өөр ажлууд санаачилбал үндэсний бөхөөр хичээллэх, бөх болох сонирхолтой хүүхэд залуус нэмэгдэж, тэр хэрээр бөхийн нэр хүнд өндөр хэвээр байх юм биш үү, дарга нар аа.
Бөх дамжуулах эрхийг ганцхан телевизэд олгоно гэдэг бөх үзэх эрхийг хааж, боож байгаатай ялгаагүй. Үндэсний бөхийн үнэлэмж унаж, бухимдал, хүндэтгэлгүй харилцаа барилдааны үеэр болон дараа нь гардаг болсон. Бөхийн үнэт зүйлс хүртэл үнэгүй болж, бөхийн тухай таагүй, хүндлэлгүй, бүдүүлэг яриа тэр дундаа хараал, доромжлол болон хувирч байгааг монголчууд харж байна. Үүнд энэ цаг үеийг эзлэн барилдаж байгаа өндөр цолтнууд, хүчтэнүүд, бөхчүүд өөрсдөө ч нөлөөлж байгаа. Цолондоо эзэн байх, дүүрэн байх бөхийн эрдэм, ухаан хоёрыг умартсан алдаа дутагдал нь монгол бөхийг нэр хүндгүй болгоод зогсохгүй, үзэгчгүй болгох эрсдэлтэй. Иймд МҮБХ-ныхон бөх дамжуулах эрхийг цаашид олон телевизэд олгож, үзэгчдийн тоог нэмэх хэрэгтэй байна.
| БӨХ ДАМЖУУЛАХ ЭРХИЙГ ГАНЦХАН ТЕЛЕВИЗЭД ОЛГОХ НЬ ЗӨВ ҮҮ Ц.МАГАЛЖАВ ДАРГА АА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |