УИХ-ын сонгуулиар найман суудал авсан ХҮН намынхан МАН, АН-тай “нэг хөнжилд” орсноор сураг алдраад удаж байна. Уг нь олон жил ужгирсан хоёр намын тогтолцоотой унтаа парламентад гуравдагч хүчин болж орж ирсэн ХҮН намынханд итгэсэн иргэдийн итгэл их, хүлээлт өндөр байлаа. Ийн Их хуралд найман суудалтай болж, УИХ-д Зөвлөл байгуулах хэмжээний эрх мэдэлтэй болсон тэд.
Түүний тод жишээ нь улс төрийн хүчнүүдээс хамгийн залуу сонгогчидтой, залуу гишүүд, дэмжигчдэдтэй намаар нэрлэгдэж байв. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойшхи сонгуулийн үр дүнгүүдээс энэ нь тодорхой харагдана. Харамсалтай нь, ХҮН намынхан иргэдийн хүлээлтэд хүрсэнгүй. Үнэндээ тэд ганцхан парламентын настай байж мэдэх сонголтыг ч хийчихсэн гэхэд хэлсдэхээргүй байна.
ЭРХ МЭДЛИЙН “БЯЛУУ” ХУВААЛТААС ХОЦРООГҮЙ ХҮН НАМЫНХАН
Нэг ёсондоо ХҮН намынхан эрх баригч намын халасан дах нам болж хувирсан гэхэд буруудахааргүй байна. Үнэндээ ХҮН намын удирдлагууд Монголын парламентын гуравдагч хүчний бодлогыг баримтлахаас илүү намын удирдлагууд нь эрх мэдлийн бялуу хуваалтаас хантлаа хүртэж, гишүүд дэмжигчдийнхээ итгэл үнэмшлийг хөсөрдүүлж байна. Цаашлаад Засгийн газар, эрх баригч намынхныг улаан цээжээрээ хамгаалагсад болсныг ч нуух юун.
Парламентад найман суудал авсан ХҮН намаас өөдгөө намын дарга Т.Доржханд Шадар сайдын суудалд тухалж, “давхар дээл”-тэй даналзаж яваа бол УИХ-ын гишүүн П.Наранбаяр Боловсролын сайдаар ажиллаж, эрх мэдлийн бялуу хуваалтаас хүртэж явна. Харин Баянгол дүүргээс иргэдийн итгэлийг хүлээж сонгогдсон Ж.Золжаргал Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга болсон бол жагсаалтад багтаж, гишүүнээр сонгогдсон Л.Энхнасан Нийгмийн бодлогын байнгын хороог даргалж буй. Ингээд үзвэл УИХ дахь ХҮН намын зөвлөлийн бүхэл бүтэн 50 хувь нь эрх мэдэлд хүрчихсэн байна. Тиймдээ ХҮН намынхан УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээс илүү эрх баригч намынхны бодлогыг дэмжигч болж хувирсан нь энэ.
ТӨРИЙН ОРДНЫГ БОКСЫН РИНГ БОЛГОСОН ГИШҮҮД
.jpg)
Цаашлаад ХҮН намынхан сайнаас илүү саараар парламентад нэрээ дуурсгах боллоо. Угтаа бол нам дотроо түнжин хагарч, Төрийн ордонд гар зөрүүлсэн ёс зүйгүй гишүүдийн тоог нэмж, түүхэнд бичигдэхээр болсон.
Тодруулбал, УИХ-ын гишүүн ХҮН намын гишүүн Б.Найдлаа Боловсролын сайд П.Наранбаярын нүдийг хөхөртөл цохисон дуулиан Төрийн ордноор шуугиан тарьж, П.Наранбаяр гишүүн хөхөрсөн нүдтэй хэвлэлд яриа өгсөн удаатай. Тэгэхдээ тэд “Бид харилцан зодолдоогүй” гэж хүртэл олны тохуурахсан. Цаашлаад Эрчим хүчний үндэсний хорооны даргаар томилогдсон Шатар сайд Т.Доржханд эрчим хүчний реформ хийх нэрээр төсвийн мөнгөөр тансагласан удаатай. Тодруулбал, тэрбээр эрчим хүчний реформыг сурталчлах нэрээр найман тэрбум төгрөгийг “салхинд хийсгэсэн” гэх дуулиан тарьж байсан.
Орон нутгийн сонгуульд ялагдсан буруутныг тэд уг нь өөрсдөөсөө хайх цаг нь болчихсон. Гэтэл энэ талаар ХҮН-ыг парламентад төлөөлж суугаа УИХ-ын гишүүн Б.Найдлаа “Ардчилсан Монгол Улс сонгууль хийхдээ нэг л болохгүй байна. Булхай, луйвар хийж, худалч нь хамгийн түрүүнд гарч байна. Сонгуулийн хууль, сонгууль зохион байгуулж байгаа арга барилыг өөрчлөх цаг нь болсон байна. Төрийн албанд намын сүлжээ бий болсон байна. Ардын нам, Ардчилсан нам төрийн алба болон төрийн өмчит компанийн ажилчдыг сонгуульд ашигладаг. Ийм сонгуулийг бид зөвшөөрч болохгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Нэг ёсондоо УИХ-ын гишүүнээс гарамгүй хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэж болно. Угтаа бол тэр хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээнэ гээд ард түмний өмнө тангараг өргөсөн УИХ-ын гишүүн. Харамсалтай нь, буруутныг бусдаас хайж эхлэхдээ төрийн албыг тэр чигт нь үгүйсгэж, ард түмэнд бурууг тохсон хариуцлагагүй мэдэгдэл хийчихлээ, тэд. Монголын ард түмэн үзэл санаа үйл хэрэгтээ үнэнч гэдгийг ХҮН санах цаг нь болжээ. Хэрэв зээ тэд намынхаа үзэл санаанаас ухраагүй байсан бол нийслэлд бүр олуулаа болчихсон, эрх баригчдаас хариуцлага нэхээд сууж байх байлаа.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд ганцхан олонхын шийдвэрээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг яаж хуудуутай явуулдаг вэ гэдгийг иргэд, сонгогчид нүдээрээ харсан. Ингээд дараагийн дөрвөн жилд дахиад энэ зовлонгоосоо салж чадахгүй нь тодорхой харагдаж байна.
Эцэст нь хэлэхэд, Монголын улс төрд тэд гуравдагч хүчин байж чадсангүй дээ.
| СУРАГ АЛДАРСАН ХҮН НАМЫНХАН |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |