• Өнөөдөр 2025-05-13

Маргааш Засгийн газар хуралдахгүй

2025-05-13,   531

     Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдааныг хуралдуулдаг товтой. Тэгвэл маргааш Засгийн газар хуралдахгүй юм байна.

   Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагаанд оролцох болсонтой холбоотой Засгийн газар хуралдахгүй юм байна. УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан байдаг.

     Ингэснээр 2004 оноос эхлэн яригдаж, 2008 оноос хойш 17 жилийн хугацаанд нийт 60 гаруй удаагийн яриа хэлэлцээ хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван зөвлөмж, Улсын Их Хурлын зургаан тогтоол, Засгийн газрын 45 тогтоол гарсан хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын асуудал төрийн талаасаа эцэслэгдсэн байдаг.Бүтээн байгуулалтыг 1.9 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2027 оноос төмөр зам холбогдон, ашиглалтад оруулахаар төлөвлөөд буй. Монгол Улсын нийгэм, эдийн засагт шууд болон шууд бус олон нөлөөлөл үзүүлэх энэхүү Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам бол Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш 70 жилийн дараа хийгдэж буй хоёр дахь хил холболтын төсөл болж байгаа юм.
 
     Цаашлаад өмнөд хөрштэйгээ гурав, дөрөв, тав дахь буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын боомтууд гэж төмөр замаар үе шаттай холбогдох, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төсөл хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа билээ.
 

Маргааш Засгийн газар хуралдахгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188