УИХ-ын гишүүдийн увайгүй үйлдлүүд улаан цагаандаа гарчихжээ. Урд урдын парламетад УИХ-ын гишүүд хуулийн байгууллагаар шалгуулж эхэлсэн л бол бүрэн эрхээсээ татгалзах ичих нүүртэй байж. Магтаж байгаа юм биш. Гэхдээ хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээх хуультай улс гэдгийг мэдүүрсэн, хариуулсан жишээ олон бий. Үүнийг нь ч өнгөрсөн парламентад бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө буусан олон гишүүний жишээнээс харж болно.
Төрийн ордонд төвхнөөд удаагүй 126 гишүүнтэй анхны парламетаас хоёр ч гишүүн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хасуулж, хуулийн хариуцлага хүлээх болзлоо хангасан байна. Тэднийг олон ч сар олон нийт анхааралтай ажиглалаа. Харамсалтай нь, хэн нь хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёс суртахуунтай байж чадсангүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэснийг Улсын дээ шүүхийн Хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Цаашлаад Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хуралдааны тогтоолыг 2025 хоёрдугаар эхлэн гардуулж өгсөн ч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар шүүхийн тогтоолын хүлээж аваагүй гэх шалтгаанаар түшээдийн суудлаасаа буухгүй хэмээн даналзаж яваа.
Түүний хувьд УИХ-ын ээлжит сонгуулиар I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгаас сонгогдож байлаа. Сайндаа ч биш л дээ. Сошиалд танигдсан ганц ахынхаа нэрээр Их хуралд гишүүн болж суугаад хуулийн хариуцлага хүлээхгүй гүрийж суугаа нь энэ. Нэг ёсондоо ахынхаа тохироогоо улс төрд орж, араа даалгаж, “Ардын хүү төрд яагаад сууж болдоггүй юм” гэж ах нь лайваар орилж яваа. Гэвч начир дээрээ түүнийг ардын хүү гэж ад үзсэндээ бус ард түмний нүдэн дээр хууль зөрчиж байгааг нь шүүмжилсэн. Цаашлаад хууль иргэн бүрд ижил үйлчлэхийг шаардаж байгаа юм. Харамсалтай нь, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар халдашгүй дархан эрхээр хамгаалуулсныхаа хариуд хариуцлагаас бултаж байгаа нь иргэдийг эгдүүцүүлж байгаа юм. Түүгээрч зогсохгүй ард түмнийг төлөөлж, хууль баталж суугаа нь зүйд нийцэхгүй нь.
Бүрэн эрхийн хугацааг дуусах болзлоо хангасан удаах гишүүнээр УИХ-ын гишүүн Э.Болормаа тодорч байгаа юм. Улс төрд орсон цагаасаа л дуулиан тарьж, татаастай явж ирсэн тэрбээр сонгуулийн хууль зөрчиж, гишүүн болсон гэх дуулианы эзэн болсон.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн III тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон Э.Болормаа нэр дэвшихдээ “Ханбогд Эксплорайшн” гэх гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь мөн л хууль зөрчсөн. Цаашлаад үүнийг нь аудитын байгууллага хянаж, хуулийн зөрчлийг нь арилгуулаагүй. Сонгуулийн үеэр Э.Болормаа гаднын хөрөнгө оруулалттай компаниа авсан хандиваа буцааж шилжүүлээгүй бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээр хууль зөрчиж, гишүүн болсон гэгдэж буй. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч гаднын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниас санхүүжилт авахыг хориглосон цагаан дээр хараар бичсэн хуулийн заалт хэрэгжиж байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Э.Болормаагийн энэ хэргийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээд буй. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Болормааг сонгуулийн үеэр оффшор бүс дэх гадаадын компаниас хандив авсан байж болзошгүй хэргийг АТГ-аас шалгаж прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл өгсөн байдаг. Харин энэ талаар тэрбээр “Хууль хяналтын байгууллага надад мэдэгдээгүй. Мэдээлэл өгөөгүй” гэх тайлбар өгч байлаа.
УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хувьд Ерөнхий сайдын зөлөхөөс Ховд аймгийн Засаг даргаар шууд томилогдож, тооноор орсон улстөрч хэмээн тодорч байв. Түүний арыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “даадаг” гэдгээрээ ийн улс төрд том байж ирсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл хууль зөрчсөн асуудал нь олны анхаараал холуур байж, бүрэн эрх нь хэрэгжиж байгаа нь энэ.
Ийн Төрийн ордноос хөөгдөх болзлоо хангасан гишүүд Халдашгүй дархан эрхээр хамгаалуулж, ах нараараа ар талаа даалгаад хуулиас дээгүүр эрх ямбатай даналзаж явна.
| ТӨРИЙН ОРДНООС ХӨӨГДӨХ БОЛЗЛОО ХАНГАСАН ТОМ АРТАЙ ДАРХЛАГДСАН ГИШҮҮД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |