Төрд нүүрлэсэн хулгай хүүхдийн зуслангуудыг ч тойроогүй, дайрчээ. Хөгжлийн банк, газрын наймаа, нүүрсний хулгайн хэргийн дэргэд хүүхдийн зуслангийн хулгай жижиг асуудал мэт санагдаж магадгүй. Гэхдээ улс төрийн томчууд иргэдийн хүртэж, амжиргаагаа дээшлүүлж болох зээл, тендер гэх мэт бүхий л боломжийг нь хулгайлаад зогсохгүй хүүхдүүдийнх нь амрах зусланг залилж, аваад зүсийг нь өөрчилж, зугаа цэнгээний газар болгосон байх нь элбэг аж. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсад 220 гаруй хүүхдийн зуслан ажиллаж байсан. Өмч хувьчлал нэрийдлээр ихэнх зусланг менежментийн гэрээгээр авсан. Гэвч тухайн газрууд томчуудын зугаа цэнгээний газар, аялал зуулчлалын төв болж өөрчлөгдсөн. Хүүхдийн зуслангийн газрыг менежментийн гэрээгээр авсан компаниуд үүргээ биелүүлээгүй байна. Саяхан зуслангийн газрын тооллого хийсэн. Ингэснээр маш олон зуслан үйл ажиллагаагаа өөрчилсөн. Зуслангийн газрууд алдагдсан. Тиймээс менежментийн гэрээгээр үүргээ гүйцэтгээгүй компаниудад хариуцлага тооцох, дөрвөн улирлын зуслангуудыг сэргээх ажлууд хийнэ” хэмээн ярьсан. Хоёр жилийн өмнө “Хүүхдийн зуслангийн хувьчлалын хулгай” гэж Ардын намынхан ярьж эхэлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүүхдийн зуслангуудын хувьчлалд хөнлөнгийн аудит хийлгэх ёстой” гэж хүртэл мэдэгдэж байв. Тухайн үед Л.Энх-Амгалан сайд “Хүүхдийн зуслангуудын хувьчлал хулгайн замаар орсон нь үнэн. Хүүхдийн зусланг сэргээх ёстой” гэж байв. Хүүхдийн зуслангийн асуудал жил бүрийн өдийд олны анхааралд орж, томчууд биенийгээ хүүхдийн зуслан хулгайлсан, идсэн уусан хэмээн зандчих боллоо. 2000-2009 онд 12 хүүхдийн зуслан хувьчлагдсан гэдэг. Тухайлбал, томоохон зуслангийн нэг болох “Янзага” зусланг хэн, хэзээ хувьчилсан болохыг танилцуулж байна.
“Янзага” хүүхдийн зуслан хотоос хойно Хандгайтын аманд 1978 онд байгуулагдсан. Нэг ээлжиндээ 200 хүүхэд хүлээж авдаг, зуны гурван сар хүүхдийн хөл, хөөр тасардаггүй, төрийн өмчит зуслан байв. Гэвч 2003 онд “Янзага” хүүхдийн зусланг “Би энд Си” ХХК хувьчилж авсан. “Би энд Си” ХХК-ийг Лхагвасүрэнгийн Мөнхбат, Баасанжавын Барамсай нар эзэмшдэг. Л.Мөнхбат нь МҮИС-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн даргаар ажилладаг. Харин Б.Барамсай нь Технологийн дээд сургуулийн ТУЗ-ийн даргаар ажилладаг байв. Гэтэл энэ оны хоёрдугаар сарын 10-нд шинэчлэгдэж, компанийнхаа гүйцэтгэх захиралыг Энх-Амгалангийн Энхмаа эцсийн өмчлөгчийн нэрээ Сарантуяагийн Мөнхнасан болгон өөрчилжээ. Тухайн үед “Янзага” зуслангийн эзэн Б.Барамсай нь УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, УИХ-ын дарга асан М.Энхболд, түүний эхнэр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэг нартай Технологийн дээд сургуулийг хамтран эзэмшдэг байв.
Учир нь, Б.Барамсай, С.Төмөр-Очир, М.Энхболд, Ж.Туяацэцэг нар Технологийн дээд сургуулийг 2004 онд “Хүнсний технологийн коллеж” нэртэй байх үед нь мөн л төрөөс хувьчилж авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэд 2003 онд “Янзага” хүүхдийн зусланг хувьчилж аваад, дараа жил нь 2004 онд Хүнсний технологийн коллеж буюу одоогийн Технологийн дээд сургуулийг мөн хувьчилж авчээ гэсэн үг. Илүү ноцтой нь, “Янзага” зуслан болон Технологийн дээд сургуулийг хувьчилж авч байх үедээ С.Төмөр-Очир нь УИХ-ын дарга, М.Энхболд нь Хотын даргаар тус тус ажиллаж байжээ. Ингэж харвал, “Янзага” зуслангийн хувьчлал шударга явагдаагүй буюу тухайн үеийн төрийн толгойд байсан С.Төмөр-Очир, М.Энхболд нар хамтрагч Б.Барамсай, Л.Мөнхбат хоёртоо “бэлэглэсэн” гэх яриа байдаг.
Төрийн өмчөөс хувьчлагдсан хүүхдийн 12 зуслангийн цаад эзэд алдаа том эзэнтэй улс төрд хамаарал бүхий хүмүүс байдаг нь тодорхой. Улс төрчдийн хулгай хүүхдийн зусланг хүртэл тоносон гэхэд болохоор байна. Үүнээс гадна "Нарс" зусланг Сангийн сайд Б.Жавхлантай холбогддог. “Нарс” хүүхдийн зусланг 2007 онд “Ану сервис” ХХК хувьчилж авсан байдаг. “Ану сервис” ХХК-ийг Буднямын Батхүү, Буднямын Инжинаш гэх ах дүү хоёр үүсгэн байгуулж, эзэмшиж ирсэн. Б.Батхүү нь Сангийн сайд Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай 2011 онд “Ньюгоби гэйт” ХХК-ийг хамтран үүсгэн байгуулсан бөгөөд одоог хүртэл хамтран эзэмшиж байгаа. “Ньюгоби гэйт” ХХК нь Сангийн сайд Б.Жавхланг “Чингис хаан” банктай холбодог гол гүүр гэгддэг. Энэ мэтээр “Ану сервис” ХХК-ийг эзэмшигч Б.Батхүүд төрийн холбоо сүлбээ их. Ингэж “Ану сервис” ХХК “Нарс” хүүхдийн зусланг өөрийн болгож, эзэмшиж байгаад 2014 онд “Нарс төгөл” ХХК-д шилжүүлсэн байдаг. Ингээд бас нэгэн гэр бүлийн компанийг цэцэглүүлсэн байдаг.
| ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ГАЗРУУДАА УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН ЭХНЭРИЙН НАЙЗУУДАД ХУВЬЧИЛЧИХААД ДАХИАД ЗУСЛАН БАЙГУУЛЖ ЯАХ ЮМ БЭ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |