• Өнөөдөр 2025-05-05

ТАВИУЛУУД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ШАХСААР БАЙХ УУ

2025-05-05,   194

   Төрийн өмчит компаниудад хийгддэг чанаргүй бүтээгдэхүүний шахаа цэцэглэн үргэлжилсээр байна уу.
 
    Хэдэн жилийн өмнө Эрдэнэт үйлдвэрт олон мянган ширхэг кондом шахсан  гэсэн ичгүүртэй мэдээлэл  гарч байсан. Саяхан УИХ-ын гишүүний мэдээлснээр улс төрчдийн ЭТТ компанийн дарга нар нь нохой муурныхаа хоолыг хүртэл  төрийн компанийн хөрөнгөөр худалдан авдаг  байсан тухай мэдэгдэв. Төрийн өмчит компаниудын удирдлагыг ихэвчлэн улстөрчид тавьдаг, уг албан тушаалд тавигдсан хүмүүс нь эргээд улстөрч дарга нартаа үйлчилдэг гэдэг. Ингэж тавигдсан хүмүүсийг тавиулууд гэж ярьдаг болоод
удсан гэх.Энэ мэт байдал одоо ч  гэсэн үргэлжилсээр байгаа  бололтой.
 
    Монгол Улсад улсын төсөв, экспортын гол орлогыг бүрдүүлж байгаа уул уурхайн хэдхэн компани бий. Гэтэл энэ компаниудын төрийн өмчиийн уул уурхайн компаниудад улс төрчид тавиулуудаа тавьж, энэ хүмүүсээрээ эрээ цээргүй чанаргүй бүтээгдэхүүний шахаа хийлгэдэг гэдэг. Уул уурхайн компаниудын гол ажлыг амжуулдаг өөрөө буулгагч хүнд даац(100-аас 520 тн даацтай аварга том ачааны машинууд)-ын ачааны машиниуд нь ихэнхдээ 24 цаг тасралтгүй ажилладаг Эдгээр хүнд даацын ачааны машиниудын  дугуй, бусад сэлбэг ийг л  гэхэд нөлөө бүхий улс төрчид тавиулаадаараа дамжуулж чанар муутай Хятадын бүтээгдэхүүний шахааг хийдэг гэх.  Жишээ нь Дэлхийн ихэнх орнуудын уурхайнуудад ашигладаг, Хятад дугуйнаас хамгийн багадаа  хоёр дахин илүү эдэлгээ( гүйлт, мото/цаг, бүтээмж өндөртэй)-тэй францын Мичелин, АНУ-ын Goodyear,  Японы Bridgestone зэрэг хүнд даац-ын автомашины дугуйг манай хувийн хэвшлийн  Оюутолгой, МАК, Энержиресурс  зэрэг уул уурхайн компаниуд аль хэдийн чанартай, эдэлгээ сайтай,  өндөр бүтээмжтэй түүнчлэн эдийн засгийн үр өгөөж өндөртэйг нь судалж мэдээд  байнга худалдан авч ашигладаг байна.
 
   Гэтэл нөгөө Эрдэнэс Тавантолгой, Багануур зэрэг  төрийн өмчийн компаниуд нь тендерээр Мичелин, Goodyear,  Bridgestone дугуйнуудаас хоёр дахин бага эдэлгээтэй,үнийн хувьд 2-3-хан хувийн хямд нэрээ сольсон Хятад дугуйг байнга  худалдан авч ашигласан хэвээрээ л байгаа гэх. Мэдээж ийм шахааг улстөрчид л тавиулуудаар хийлгэнэ.Төрийн, мөн түмний мөнгө уйлдаггүй гэдэг нь энэ! Төрийн өмчийн компаниуд дахь иймэрхүү шахааны ганц жилийн хохирлыг тооцвол  хэдэн 10 тэрбумаар тоологдох нь тодорхой. Ийм байхад уг нь хууль хяналтын байгууллага нь ажиллах учиртай.
 

     Өнөөгийн байдлаар төрийн өмчит компаниудын өмч нь нийт Монголчуудын жилд бий болгодог ДНБ-ний 75 орчим хувьтай тэнцэж, маш их өртэйгээс гадна, хувийн хэвшлийн компаниудтай харьцуулахад үйл ажиллагааны зардал нь 50 орчим хувиййн их, ашгийн төвшин нь дахин бага байна гэсэн судалгаа гарсан байдаг.Жишээлбэл саяхан нэг төрийн өмчит компанийг ажилтан “төр,засгаас хэрэгжүүлж байгаа төмөр замын төсөл дээр хувийн хэвшлийн хэрэгжүүлж буй төслийнхээс 4-5 дахин  илүү олон хүн ажиллаж байна” гэж шүгэл үлээсэн. Энэ үнэн байх. Гэтэл энэ мэтийн асуудал дээр төр, засаг нь ямар нэгэн арга хэмжээ, хариуцлага тооцож байгаа чимээ сураг алга.

 
     Төрийн эдийн засаг дахь  хэмжээгүй их оролцоог  бий болгож  байгаа гол хүчин зүйл  нь хэт их тэлсэн улсын төсвийн зарлага, ихэнх нь алдагдалтай ажилладаг төрийн өмчит компаниуд юм. Энэ хоёр нь МУ-ын авилгалын суурь хөрс нь гэдэгтээ маргах хүн байхгүй байх.Бусад хөгжилтэй орнуудад төрийн өмчийн компаниудын удирдлагыг мэрэгжлийн холбоодоос нь ил тодоор нэрийг нь дэвшүүлж туршлага шилдэг менежерүүдийг   томилж гэрээ байгуулан ажиллуулдаг бол манайд улс төрчидийн сонгуулийн менежер, эсхүл хэзээ ч хувийн хэвшилд ажиллаж амжилт гаргаж байгаагүй сонгуульд ялагдсан улстөрчид, мөн дарга улстөрчидтэй хамаарал бүхий этгээдүүд томилогддог. Ийм байхад төрийн өмчит компаниуд яаж олигтой ажиллах билээ. Улс төрчидийн увайгүй энэ үйлдэлийг нь эх орныхоо эсрэг хийж буй гэмт үйлдэл гэж үзэх учиртай бус уу.
 
Энэ Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах шинэчлэлийг хийнэ гэж ярьсаар байгаа.  Гол нь төрийн өмчит уул уурхайн компаниудыг олон нийтийн хяналтанд оруулахын тулд хувьцаат компани болгосон байдаг.Энэ шинэчлэлээ хурдан хийгээсэй билээ!

ТАВИУЛУУД ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДАД ЧАНАРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮН ШАХСААР БАЙХ УУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188