Улсынхаа эдийн засгийг нуруундаа үүрч явдаг уул уурхайн салбарыг мэргэжлийн хүмүүсээс илүү уяач, бөхчүүдээр удирдуулдаг болоод удлаа, манай улс. Хуучнаар бол УУХҮЯ-ыг олноо дархан аврага хэмээн тодорсон УИХ-ын гишүүн асан Д.Сумъяабазар удирдаж байсан бол өдгөө зүсийг нь хувиргаад, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам болгосноор уул уурхайн салбарт “уяач “гишүүн Ц.Туваан эзэн суугаад жил тойрох гэж байна. Хамтарсан Засгийн газар байгуулж, АН-д найман сайдын суудал өгөхөд нь Ц.Туваан Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамыг хариуцаж авсан нь энэ. Түүний хувьд хүний их мэргэжилтэй хэдий ч улс төр бизнесийнхэний дунд уяач гэдгээрээ танигдсан нэгэн.
Уг нь уул уурхайн салбараас улсын эдийн засаг нь бүрэн хамааралтай манайх улсад шиг хамгийн шилдэг, шидээвэр эдийн засагчдаа уул уурхайн яам руугаа татдаг баймаар. Гэтэл энэ салбарт хэн эрх мэдэлтэй нь шахааны хүмүүсээ шургуулж, ашиг хайгчдын талбар болоод дуусах нь.
Тэгвэл УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан уул уурхайн салбарыг хариуцснаасаа хойш төрийн албаны халаа сэлгээг баруун солгойгүй хийж, Төв аймгийн “уяачид”, АН-д албан тушаал горилогчдоор уул уурхайн салбарыг дүүргэж орхилоо.

Тухайлбал, Ц.Туваан сайд болмогцоо хамгийн түрүүнд хоёр шадар туслахаа Аж үйлдвэр эрдэс баялагийн яамны гол хоёр албанд даргаар томилсон байна. Тодруулбал, уул уурхайн салбарт хамгийн том эрх дархтай, Үндэсний геологийн албыг Ц.Тувааныг улс төрд хөл тавьсан цагаас нь хойш 10-аад жил салшгүй хормойдож ирсэн П.Батцацрал удирдаж байна. П.Батцацралын хувьд УИХ-ын гишүүн Ц.Тувааныг Хөдөө аж ахуйн дэд сайдаар томилогдоход яамны мэрэгжилтэн болж байжээ. Харин 2015 онд Нийгмийн халамж үйлчилгээний газрын даргаар очиход нь мөн л Ц.Тувааныг дагаж, тус газарт мэрэгжилтэн болж байсан. Харин Ц.Тувааныг УИХ-ын гишүүн болоход нь шадар туслахаар нь дөрвөн жил ажилласан бол өдгөө шат ахиж, Үндэсний геологийн албаны дарга болоод байна. Дээр дурдсанчлан уул уурхайн салбартаа Үндэсний геологийн алба нь эрх мэдлийнхээ хэр хэмжээгээр хамгийн дээгүүрт эрэмбэлэгддэг. Тус алба нь Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн толгой байгууллага бөгөөд Эрдэс баялагийн алба нь улсын болон хувийн хөрөнгөөр хийсэн геологийн хайгуулын ажлын нөөцийг батлахаас эхлээд ТЭЗҮ-г боловсруулж, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага юм. Эндээс Ц.Туваан 10-аад улс төрд дагуулж ирсэн дүүдээ уул уурхайн салбарын гол амин судсыг атгуулсан болох нь илт харагдах биз ээ.
.jpg)
Улмаар Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамандаа Үндэсний геологийн албатай хоршиж, уул уурхайн тусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах эрхийг атгадаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны газрыг Ц.Тувааны “баруун гар” гэгдэх “Туваан сан”-гийн нарийн бичгээр ажиллаж байсан Шаравдоржийн Ганхуяг гэгчид хариуцуулаад буй. Ингээд зогсохгүй Ц.Туваан багын найз А.Бүдээгээ Аж үлйдвэр, эрдэс баялагийн яамныхаа Захиргаа хүний нөөцин хэлтсийн даргаар томилж, хажуудаа авсан байна.
Цаашлаад Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар Ц.Батцайзыг томилсон. Ц.Батцайз нь Биеийн тамир спортын улсын хорооны мэлргэжилтнээр ажиллаж байгаад 2020 онд АН-ын сонгуулийн штабыг хариуцаж ажилласан түүхтэй. Харин өдгөө Ц.Тувааны томилгоогоор Аж үйлдвэр, Эрдэс баялагийн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болж дэвшээд байна.
Мөн Эрдэс баялагийн бодлогын газрын даргаар Г.Намчинсүрэнг томилсон бол Үйлдвэр, технологийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Нэмэхбаяр гэгчийг томилжээ.
Геологи уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Сагараадоржийг томилсон. Д.Сагараадорж нь УИХ-ын сонгуулиар АН болон Ц.Туваанд хандив өгч, албан тушаалын бялуу хуваалтаас хүртсэн нэгэн аж.
Улмаар тус яамны харъяа Инновац, түншлэл, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилогдсон Б.Отгонхүү нь АН-ын гишүүн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Баттулгын ойрын хүн гэгддэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр МоАХ-ны Бодлого үйл ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2024 онд Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшээд өвдөг шороодож байлаа. Өдгөө түүний Х.Баттулга Аж үйлдвэр, эрдэс баялагийн яаманд хэлтсийн даргаар томилуулж, Ц.Тувааныг хормойдуулсан байна.
Түүнчлэн улс төрийн хууччуулаа МАН-ынхан Элчин сайдаар томилж, торддог бол АН-ынхан туслах, зөвлөх нэрээр хажуудаа авдаг болжээ. Түүний нэг нь Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан УИХ-ын гишүүн Ш.Адьшааг зөвлөхөөрөө ажиллуулж байна. УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа нь уул уурхайн салбарт ашиг сонирхлын асар их зөрчилтэй нэгэн. Өөрөөр хэлбэл, нүүрсний хулгайн хэрэгт буруутгагдан хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан эхний 17 хүний нэгт багтаж байлаа.
Ийн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан төрийн албаны томилгоог их адаггүй хийж, эрх ашгийн зөрчил нэвт ханхлуулсаар явна. Түүний том толгойлж, томилсон төрийн албаны халаа сэлгээ хэрээс хэтэрлээ.
| Ц.ТУВААНЫ ТОМ ТОЛГОЙЛЖ, ХЭРЭЭС ХЭТРҮҮЛСЭН ХАЛАА СЭЛГЭЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |