Тэгвэл бид Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болсноосоо хойш Эрүүл мэндийн яам болон Улсын төв эмнэлгүүдэд хэрхэн халаа сэлгээ хийсныг танилцуулж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМАНД ДАХЬ Т.МӨНХСАЙХАНЫ ТОМИЛГООНУУД
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа авснаасаа хойш Эрүүл мэндийн яамны газар, хэлтсийн дарга нарыг цөмийг нь өөрчилж, өөрийн хүмүүсийг томилжээ.
Тухайлбал,
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын даргаар Рагчаагийн Гантуяаг томилсон. Анх Т.Мөнхсайханыг 2016-2019 онд ГССҮТ-ийн Ерөнхий захирал байхад Р.Гантуяа түүний шууд удирдлага доор буюу ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. Улмаар 2020 онд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо Р.Гантуяаг ГССҮТ-өөс авчирч, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилсон. 2021 онд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаас буумагц Р.Гантуяа буцаад ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирлаар томилогдсон. Ингээд өнгөрсөн 2024 онд Т.Мөнхсайхан дахин Эрүүл мэндийн сайдаар томилогдмогцоо Р.Гантуяаг дахин ЭМЯ-нд дахин авчирч, Эмнэлгийн тусламжийн бодлогын газрын даргаар томилоод буй нь энэ.
Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга Эрдэнэбаатарын Мөнхсүхийг томилсон. Э.Мөнхсүхийн тухайд 2016 оноос хойш Барилгын хөгжлийн төвийн Барилга, байгууламжийн захиралагчийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрсөн ах Т.Батмөнхтэйгөө хамтран Яармагт орон сууцны хотхон, хороолол барьж ирсэн. Өөрөөр бол, Т.Мөнхсайхан, Т.Батмөнх хоёр Барилгын хөгжлийн төвийн хэлтсийн дарга Э.Мөнхсүхтэй барилгын бизнесээрээ шууд холбогддог. Тиймдээ ч Т.Мөнхсайхан Э.Мөнхсүхийг Эрүүл мэндийн яамныхаа Санхүү, эдийн засгийн газрын даргаар томилон, санхүүгээ хариуцуулж буй нь энэ.
Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар Батмөнхийн Батбаярыг томилсон. 2021 онд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болсноос хойш Ерөнхийлөгчийн тамгын газарт референтээр ажиллаж байсан гэхээс өөр намтар байхгүй.
Эрүүл мэндийн яамны Анагаах ухааны инноваци, технологийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн шинэ технологи, инноваци хариуцсан Ахлах шинжээчээр Самдангийн Энхцолмонг томилсон. С.Энхцолмонгийн тухайд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы нэг ангийн найз гэх мэдээлэл бий. Анх 2020 онд Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайд болмогцоо С.Энхцолмонг ЭХЭМҮТ-өөс авчирч, Эрүүл мэндийн яамныхаа Анхан шатны тусламжийн хэлтсийн даргаар томилж байсан.
Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын даргаар Лхагвын Баттөрийг томилсон Л.Баттөрийн тухайд 2020 онд Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайд болсны дараа АШУҮИС-ийн Дэд захирлаар томилогдож байсан. Дараа нь 2021 онд Т.Мөнхсайханы найз С.Энхболд Эрүүл мэндийн сайд болмогцоо Л.Баттөрийг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилж байв.
Эрүүүл мэндийн яамны Хуулийн хэлтсийн даргаар Баярсайханы Одгэрэлийг томилсон. 2021 онд Т.Мөнхсайханы найз С.Энхболдыг Эрүүл мэндийн сайд болсны дараа Б.Одгэрэл Нийслэлийн түргэн тусламжийн төв/103/-ийн даргаар томилогдож байв.
Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн мэдээлэл, цахим хөгжлийн хэлтсийн дарга Энхбаатарын Мягмар-Өлзийг томилсон. Э.Мягмар-Өлзийгийн тухайд, Т.Мөнхсайханы төгссөн Нийслэлийн 28-р сургуулийг төгссөн хуурай дүү нь. Өмнө нь “Робот системс” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэхээс өөр мэдээлэлгүй.
Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар С.Энхболдыг томилсон. С.Энхболдын тухайд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай гэр бүлийн найзууд. Тиймдээ ч Т.Мөнхсайхан 2021 онд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан найз С.Энхболдыг өөрийнхөө оронд Эрүүл мэндийн сайдаар томилуулсан. Улмаар С.Энхболд 2021-2023 онд Эрүүл мэндийн сайд, 2023-2024 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаад, АТГ-ын хаалга татсан Л.Бямбасүрэнгийн орыг залгаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдсон нь энэ.
УЛСЫН ТӨВ ЭМНЭЛГҮҮД ДЭХ Т.МӨНХСАЙХАНЫ ТОМИЛГООНУУД
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар Л.Бямбасүрэнг томилсон. Өмнө нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 2019-2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байх үед Л.Бямбасүрэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан шадар хүн нь. Тэгээд болоогүй, Т.Мөнхсайханыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байх хугацаанд Л.Бямбасүрэн өрөөнөөс нь салдаггүй, эмч, ажилтнуудынхаа хов живийг Т.Мөнхсайханд “алтан хошуу” өргөх замаар итгэлийг нь олж, ивээлд нь багтсан хүн гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн ярьцгаадаг юм билээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирлаар Г.Анхболдыг томилсон. Өмнө нь Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг 2019-2020 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал байх үед Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын их эмч байсан. Харшлын эмчийг Ерөнхий захирлаар томилсонд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн дургүйцэж буй.
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар Э.Анхбаярыг томилсон. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы найз С.Энхболдыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Ерөнхий захирал байх үед Э.Анхбаяр түүний шууд удирдлага доор Улсын хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмчээр ажиллаж байсан. Мөн л мэс засалч хүнийг Ерөнхий захирлаар томилсонд ХӨСҮТ-ийнхэн шүүмжлэлтэй хүлээж авсан.
Эмгэг судлалын үндэсний төвийн захирлаар Б.Ганзоригийг томилсон. Өмнө нь Эмгэг судлалын үндэсний төвдөө хэлтсийн даргаар ажиллаж байсан залуу.
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлаар Ж.Отгонбаатарыг томилсон. Өмнө нь ЭХЭМҮТ-д Эх барих, эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байсан.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томилсон. Өмнө нь Монгол-Японы хамтарсан эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан залуу.
Энэ мэтээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Улсын төв эмнэлгүүдийн Ерөнхий захирлуудыг өөрийн хүмүүсээр томилж дуусаж байна. Үлдэж буй ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрахыг тухайд Т.Мөнхсайханы АШУҮИС-ийн нэг төгсөлтийн найз. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ж.Бямбадоржийн тухайд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы найз С.Энхболдыг томилгооны хүн юм.
| ТАНИЛЦ: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАНЫ ТОМИЛГООНУУД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |