• Өнөөдөр 2025-05-01

Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна

2025-05-01,   186

      УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхгүй бол чуулганы нэгдсэн хуралдаанд бүлгээрээ орохгүй" хэмээн мэдэгдээд буй. Тодруулбал, Ерөнхий сайд Баялгийн сангийн хуулийн хэрэгжилтийг танилцуулах үеэрээ  УИХ-ын гишүүн Ж.Баярмааг "С.Баярцогт даргын асуултад хариулъя. Та улстөржиж байвал би ч бас улстөржиж чадна" хэмээсэн нь ёсгүй байна хэмээн шүүмжлэл дагуулаад байна. Ийн Ардчилсан намыг мэдээлэл хийснээс хойш Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоор хариу өгөөгүйй байгаа юм. Тэгвэл Ардчилсан намынхан чуулганы хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товолжээ.
 
·  Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
 
·   Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
 
·  Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
 
· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/

Ардчилсан нам чуулганы хуралдаанд оролцох эсэх нь тодорхойгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188