Эрх зүйн Гурван төгөлдөршил бодлогын хүрээнд УИХ-аас 60 гаруй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.04.22) хуралдаж, судалгааны үр дүнтэй танилцлаа. Монголын Криминологичдын холбоо “Эрүүдэн шүүх гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг тогтоох нь” сэдвээр үндэсний судалгааг хийсэн нь манай улсын хувьд анхдагч цогц судалгаа болжээ. Төрийн бодлого шийдвэрт мэдээлэл өгөхүйц уг судалгаанд 832 иргэн хамрагдсан.Сүүлийн 7 жилийн хугацаанд эрүү шүүлттэй холбоотойгоор шүүхээр шийдвэрлэсэн 19 хэрэг, ХЭҮК болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд дүн шинжилгээ хийснээ тайлагналаа.

.jpeg)
| УИХ: “Эрүүдэн шүүх гэмт явдлын шалтгаан, нөхцөлийг тогтоох нь” сэдвээр үндэсний судалгааны үр дүнтэй танилцлаа |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |