• Өнөөдөр 2025-04-16

ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ӨРСӨЛДӨХГҮЙ БАЙХ ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

2025-04-15,   288

         УИХ-ын даргын 2024 оны 94 дүгээр захирамжаар байгуулагдсан “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар судлах, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд боллоо.
 
            Тус ажлын хэсгийн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын 20 гишүүн багтан ажиллаж байна. Энэ удаагийн хуралдаанаараа төрийн өмчит үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг авч хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар манай улсад төр, хувийн хэвшлийн харилцааг зохицуулж буй 73 хууль, УИХ болон Засгийн газрын хэд хэдэн тогтоол хүчин төгөлдөр үйлчилдэг. Ажлын хэсэг Төрийн өмчийн хорооноос ирүүлсэн мэдээлэлд үндэслэн төрийн чиг үүрэг бүхий аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааны давхардалт, удирдах зөвлөл, бусад албан хаагчдын цалин хөлсийн хэмжээ, худалдан авалт зэрэг асуудлыг судалж эхэлжээ. Мөн шаардлагатай тохиолдолд тогтоолын төслийг өргөн барихаар төлөвлөсөн гэв. Ямартаа ч төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчим үйлчилж эхлэх нь ээ.

ТӨР ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ӨРСӨЛДӨХГҮЙ БАЙХ ЗАРЧМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИУДЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188