• Өнөөдөр 2025-04-19

А.АРИУНЗАЯА: Х.Баттулга гишүүний цалинг гурван сараар 20 хувь бууруулсан

2025-04-09,   1042

              УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдлаа. Энэ хурлаар гарсан шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дэд дарга А.Ариунзаяа "Өмнө нь М.Нарантуяа-Нара гишүүнд УИХ-ын гишүүн бараа бүтээтэгдэхүүн сурталчилж орлого олох нь буруу юм гэж сануулах арга хэмжээ өгч байсан. Тэр сошиал хаяг нь хэвээрээ байгаа. Өөрөө дэлгэцэнд харагдахгүй ч гэсэн нөхөр нь бараа, сурталчилгаа хийж байгаа нь миний хувьд дээрх сануулах арга хэмжээг бүрэн гүйцэт биелүүлэхгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Нөхөр нь өөр сошиал хаяг нээгээд бараагаа зарах нь нээлттэй. Ирцийн мэдээг авч үзлээ. Ингэхдээ 2024 онд анхдугаар ээлжит бус намрын чуулган арванхоёрдугаар сарын 27-ныг хүртэл 162 цаг, 49 минутыг нийт хуралдсан гэж үзээд Улсын хурлын гишүүн Х.Баттулга хамгийн олон буюу 67 цаг 20 минут тасалсан гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, О.Амгаланбаатар, Э.Бат-Амгалан, Д.Батбаяр, Д.Батлут, Х.Баттулга, Д.Ганбат, С.Лүндэг, М.Нарантуяа-Нара, Даваагийн Цогтбаатар нар 126 гишүүнээс эхний аравт хамгийн их тасалсан гишүүдэд орж байна. Хэдийгээр хуулиар 40 цаг давсан нэг гишүүн байгаа хэдий ч араас нь явж байгаа энэ гишүүд ирцдээ анхаарах нэн шаардлагатай хэмээн албан шаардлага явуулсан. Тиймээс УИХ гишүүн Х.Баттулгын цалинг гурван сараар 20 хувь бууруулах сахилгын шийтгэлийг оруулж байна" гэв. 
 

А.АРИУНЗАЯА: Х.Баттулга гишүүний цалинг гурван сараар 20 хувь бууруулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-10 00:34:51
    Зочин: Женкогийн цалинг 3 сар 20% бууруулаад ч яах юм билээ, тоглоом шиг юм ярих юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-09 16:48:06
    Өмгөөлөгч: Энэ савагаа унжуулсан сарлагийн үнээ Баттулгыг торголоо юу ? кх кх кх ..,,
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188