• Өнөөдөр 2025-07-04

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байна

2025-04-09,   900

             Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
  
       Тэрбээр "Нэгдүгээр улирлын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдэж энэ мэдээ эцэслэж гарлаа. Нэгдүгээр сард 200 сая ам.долларын экспорт хийгдэж, хоёрдугаар сард 248 сая ам.доллар, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт хийгдсэн. Монгол Улсын төв банкны өгсөн долоо хоногийн өмнөх мэдээллээр валютын нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн. Экспортыг улам нэмэгдүүлэхийн тулд боомт руу чиглэсэн хэд, хэдэн арга хэмжээ авахаар боллоо. Боомт бүрийн нөхцөл өөр байна. Биржийн арилжаа дорвитой нэмэгдэхгүй байгаа. Биржээр авсан аж ахуй нэгжүүд алдагдал хүлээсэн. Энэ нь овоолготой холбоотой түгжигдээд байна. Нүүрсний уурхай эзэмшигч дотоодын хөрөнгө оруулагч нараас өртгийг бууруулах, тээврийн зардал, НӨАТ, АМНАТ-ыг тооцох эх үүсвэрийг эргэж харахыг удаа дараа хүсэж байгаа. Үүнийг судлаад эргэж танилцуулах үүрэг авлаа. Хоёрдугаарт, төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа. Тодруулбал, авто тээврийн үнэ хөлснөөс доогуур байхаар өртгийг бууруулах үүргийг Зам тээврийн яаманд өглөө. Сумын хэмжээнд экспортын замуудыг зогсоох шийдвэр гаргаад байгаа нь экспортод нөлөөлж байна. Хөдөлгөөнийг аралтай нээх шийдвэрийг холбогдох аймаг, сумдад Зам тээврийн сайд, Сангийн сайд нарт үүрэг өглөө. Экспортлох боломжтой болсон хэдий ч, овоолго үүссэн асуудал бий. Ялангуяа төмөр, нүүрс, жоншон дээр үүссэн. 30-60 сая ам.долларын экспорт хийх боломж түгжигдсэн үйлдвэрүүд бий. Үүнийг шалгах бүрэлдэхүүн гараад ажиллаж, энэ долоо хоногт дуусахаар байна. Баяжуулсан бүтээгдэхүүнээ экспортлох арга хэмжээ удахгүй авагдана" гэв.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН: Төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-09 20:19:05
    Иргэн: Энэ хүнийг хамгийн том хулгайчидын нэг гэдэгийг намынхан УИХ д байгаа хамт төр баригч журмын нөхөд нь удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл МАНАН гийнхан энэ хүнээр сангийн сайд хийлгээд байдаг. Хулгайчаар эрдэнэсийн санг хариуцуулж байгаа нь ямар учиртай юм бол. Энэ хүнээс өөр сайд хийчихээр хүн МАН д байхгүй болж,боловсон хүчний хомсдолд орсон уу эсвэл ямар нэгэн эрх ашиг нөлөөлдөг уу. Энэ хүн ард түмний эрх ашгийг хэзээч хамгаалж байгаагүй шүү.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188