УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Сейфнээс нь 7.5 тэрбум төгрөг гарсан С.Батдөлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа амралтад амрааж байна” гэж мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нандинболор "С.Батдөл гурван шатны шүүхээр 7.4 жилийн ял аваад 409-р хорих ангид ял эдэлж байгаа. Энэ хүний хэрэг 2023 оны арваннэгдүгээр сард шүүхээр таслагдаад манай байгууллагын хорих ангид ирсэн. 2024 оны есдүгээр сарын 29-ны өдөр Төр хурахын амралтын газрын хажуухан хэсэгт дөрвөн хоригдол галчаар харуул хамгаалалтын ажлын үүрэгт гүйцэтгэх болсон. Тэр нь амралт биш, ахмадуудаа сувилах, албан хаагчдаа амраах чиглэлээр ажилладаг. Хувиарлалтыг хорих ангийн зөвлөл хийж, прокурорын зөвшөөрөлтэйгээр гардаг. Ингээд С.Батдөлийг Сар 20 хоногийн хугацаанд галчаар ажиллуулсан. Буцаагаад прокурорын тогтоолоор 2024 оны арваннэгдүгээр сард хорих анги руу татсан юм билээ. Одоо хорих ангидаа ялаа эдэлж байгаа" гэв.
| Б.НАНДИНБОЛОР: С.Батдөл Төр хурахын амралтын газар сар 20 хоног галчаар ажилласан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |