• Өнөөдөр 2025-04-02

Хотын дарга нар өвчтэй хүмүүсийн эрүүл мэндээр тоглосоор байна

2025-04-01,   743

      Уламжлалт анагаах ухаан элэг судлалын клиник төв рүү Хотын дарга Х.Нямбаатарын “даалгавар”-аар гэрээт харуул хамгаалалт, цагдаа, хууль хүчнийхэн хууль бусаар удаа дараа дайрч, эмнэлгийн ажилчид болон хэвтэн эмчлүүлэгчдийн эрхэнд бүдүүлгээр халдсаар байна.  Өнөөдөр буюу дөрөвдүгээр  сарын 1-ний өдөр тус эмнэлэгт рүү хуулийнхан дайрч орж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигджээ. 
 
     Тус эмнэлэг нь төрийн бодлого шийдвэрийн дагуу байгуулагдаад 30 гаруй  жил үйл ажиллагаа явуулж байгаа.  Менежментийн хувьчлал явагдсан байгууллага боловч, өнөөг хүртэл хотын зүгээс хувьчлалыг дуусгавар болгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.   Хотын удирдлагууд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэхийн зэрэгцээ хууль хяналтын байгууллага, харуул хамгаалалтын хүмүүсээр айлган сүрдүүлж эзлэн түрэмгийлэх оролдлого хийж байгаа нь ардчилсан ёсонд нийцэх үйлдэл яавч биш. 
 
     Эмнэлэг рүү  цагдаа нар орчихсон өвчтэй хүмүүс нь яахаа мэдэхгүй байхад иргэдийнхээ төлөө, шударга ёсны төлөө, хуулийн өмнө тангараг өргөсөн Эрүүл мэндийн сайд  Т.Мөнхсайхан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл нар таг чиг байгаа нь хачирхалтай.  Айлган сүрдүүлэхийн зэрэгцээ эмнэлгийн данснаас эхлээд ус дулааныг нь хүртэл хааж боож байгаа нь өвчтэй хүмүүсийн амь насаар тоглож эхэлсэн үйлдэл болж байна.
 

Хотын дарга нар өвчтэй хүмүүсийн эрүүл мэндээр тоглосоор байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188