МАН-ынхан цус сэлбэж, төрийн өмчит компаниудад салхи оруулахаар хэд хэдэн шийдвэр гаргасан. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй шинэ үеийн залуусыг газар, хэлтсийн даргаар томилж, тэр бүү хэл үйлдвэрийн захирал ч болгож байна. Учир нь, төрд бугшсан, олон жил даргын суудал эзэлсэн хууччуулаас нь ард түмэн залхсан. Ингээд шинэ бодлого баримталж, шинэ үеийн залуусыг түүчээлж томилж байгаа хэрэг. Энэ нь ч ард түмэнд таалагдаж байгаа. Гэхдээ харамсалтай нь, Төрийн өмчит компаниуд нь төрийн эсрэг ажлаад эхэлсэн бололтой.
Өнгөрсөн долдугаар сард шинэ Засгийн газар бүрдэж, хамгийн түрүүнд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар Б.Чагнаадоржийг томилсон байдаг. Б.Чагнаадоржийн хувьд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-ийн дэд захирал, ”Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүүгийн газрын захирал болон “Монголросцветмет” ТӨҮГ-ын харъяа үйлдвэрийн газарт захирлаар ажиллаж байгаад “Эрдэнэс Монгол” нэгдлийн хүрээнд шилжин томилогдсон байдаг. Ингээд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирлаар ажиллаад есөн сар болж байна.
Тэгвэл “Эрдэнэс монгол” нэгдлийнхэн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагынханд ээрэгдэж явсан эрхмүүдтэй гар бариад эхэлжээ. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн Б.Чагнаадоржийг “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал асан До.Ганболдтой хоршуулж ажиллуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, Б.Чагнаадорж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг удирдаж, зэргэлдээ талд До.Ганболд “Эрдэнэс Үйлдвэрлэл, Технологийн Парк” ХХК-ийг удирдахаар болжээ. Хамгийн хоржоонтой нь, энэ шийдвэр Б.Чагнаадоржийн ятгалгаар ч явагдсан байж болзошгүй гэнэ. Учир нь, дээрх хоёр компани нь “Эрдэнэс монгол”-ын охин компани билээ.
Эрх баригчид нь авлига албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдийг төрд ажиллуулахгүй, түмний төлөө зүтгүүлэхгүй гэж үзэж байхад бодлого биелүүлэгчид нь намын бодлогынхоо эсрэг ажиллахаар зэхэж байгаад учир мэдэх хүмүүс бухимдалтай байгаа ажээ.
Тодруулбал, “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал асан До.Ганболд нь 2017 оноос АТГ-т ээрэгдсэн. Бүр тодруулбал, 2017 оны арванхоёрдугаар сарын 7-8-нд шилжих шөнө АТГ-ынхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, түүнийг болоод 10 гаруй хүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан саатуулсан байдаг. Үндэсний аудитын газар 2017 оны гуравдугаар сард “Монголросцветмет”-д аудитын шалгалт хийж, 78 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлснээр түүнийг анх АТГ шалгаж эхэлсэн юм. До.Ганболд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа гаднын аж ахуйн нэгж, байгууллагад жонш, хүдрийн баяжмалыг зах зээлийн үнээс бага үнээр нийлүүлсэн байж болзошгүй. Зарим компанид илт давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг хэргээр шалгагдаж эхэлсэн байдаг. Шалгалтын явцад өөрийн болон гэр бүлийнхээ гишүүдийн дансаар их хэмжээний валютын гүйлгээ хийсэн нь тодорхой болсон талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байлаа.
2017 оноос АТГ-т шалгагдаж, 2020 оноос хойш албан тушаалгүй, ажилгүй байсан До.Ганболд гэж хэн гэдгийг танилцуулъя. Үүнээс өмнө Б.Чагнаадорж, До.Ганболд нар эртний танилууд бөгөөд “Монголросцветмет” ТӨҮГ-ын тогооноос хамт хооллож явсан гэдгийг нь тодотгож хэлэх нь зүйтэй болов уу. Ийм ч учраас До.Ганболдтой хоршиж ажиллахаар санаархсан байж болзошгүй гэнэ.
До.Ганболд нь 1963 оны аравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1987 онд Уралийн политехникийн дээд сургуулийг металлургийн инженер мэргэжлээр төгсчээ. 1987-1988 онд хилийн цэрэгт алба хааж, 1988-1990 онд уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байгаад, 1990 оны тавдугаар сараас Эрдэнэт дэх Ардчилсан намын зохицуулагч, 1990-1992 онд Монгол Улсын Бага хурлын гишүүнээр тус тус ажилласан. 1992 оноос Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 1992 оны аравдугаар сараас тус намын Ерөнхий зөвлөлийн гишүүн болжээ. 1993-1996 онд хувийн бизнес эрхлэн, “Инч” компанийн захирал, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, 1998 оны арваннэгдүгээр сараас 2000 оны зургадугаар сар хүртэл УИХ-ын дэд даргаар ажиллаж байв. Мөн тэрбээр Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар 1998-2000 оны хооронд ажиллаж байсан. Харин 2015 онд “Монголросцветмет” ТӨҮГ-ын даргаар томилогдсон байдаг билээ.
| Авлигын хэрэгт холбогдож байсан “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал асан До.Ганболд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Б.Чагнаадоржтой хоршиж ажиллахаар болжээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |