Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газарт сайдаар томилогдмогцоо өөрийн ажиллаж байсан "Шинэ Монгол" сургуулийн "Сургуулийн менежмент" төсөл рүү 1.2 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ үйлдэл нь олон нийт ашиг сонирхлын зөрчилтэй гэх шүүмжлэл өрнөөд буй.
Тэгвэл энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр "Монгол Улсын боловсролын салбарыг гурван аргаар хөгжүүлэх төсөл үргэлжилж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээнээс нь хамаарч гурав хувааж байгаа юм. Өнөөдөр төрийн өмчийн 120 сургууль дээр энэ төслийг хэрэгжүүлнэ. Уг төслөөр сургуулийн менежментийг сайжруулна. Үүний хүрээнд 1.2 тэрбум төгрөгийг 2024-2025 оны хооронд санхүүжилт олгож, нэг сургууль дээр 10 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байгаа юм. Миний сонссоноор 300 орчим сургуулиас 120-ыг нь сонгож авсан юм билээ. Үүнийг ямар зорилгоор үүнийг ашиг сонирхлын гэж үзээд байгаг би ойлгохгүй байгаа юм. Бид ажил хийх гэж л Засгийн газарт ажиллаж байгаа" гэх тайлбар өгөөд буй.
Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаярын 2024 оны есдүгээр сарын 09-ний өдөр "Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай" тушаалд,
-
Ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах хөтөлбөр арга хжмээг 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 120 сургуульд үргэлжлүүлэн хэрэгжүүлсүгэй.
-
Энэ тушаалын 1-д заасан үйл ажиллагаанд хамрагдах ерөнхий боловсролын сургуулийг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн өөрийн хүсэлтээр сонгож, "Сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх" ажлын удирдамж баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллах, үр дүнг нэгтгэн 2025 оны наймдугаар сард багтаан танилцуулахыг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очирт үүрэг болгосугай.
-
Ерөнхий боловсролын сургуулийн менежментэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 1.2 тэрбум төгрөгийн зардлын 800.000.000 сая төгрөгийг 2024 оны хөтөлбөр арга хэмжээний 2.1.4 дэх зардлаас, үлдэгдэл 400.000.000 төгрөгийг 2025 оны улсын төсөвт тусган зохицуулалт хийж тус тус санхүүжүүлэхийг Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд зөвшөөрсүгэй.
-
Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Н.Нарангэрэлд даалгасугай гэжээ.
П.НАРАНБАЯР: 1.2 тэрбум төгрөгийн "Сургуулийн менежмент" төсөл ерөнхий боловсролын 120 сургууль дээр хэрэгжиж байгаа |
|