Хотын дарга нар өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэндээр тоглож эхэллээ

2025-03-27,   1702

-Нийслэлээс Эмнэлгийн дансыг хааж, гүйлгээ хийх эрхгүй болгочихоод төлбөрөө төлсөнгүй гэж ус дулаан цахилгааныг тасалсан байна-

         Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Эмнэлгийн дансыг Нийслэлийн төрийн сан, Эрүүл мэндийн газраас хааж, бүх гүйлгээ хийх эрхийг зогсоосноос болж тус эмнэлэг нь аливаа ямар ч төлбөр тооцоог хийх боломжгүй байгаа талаар 2025 оны гуравдугаар сарын 19-нд тус эмнэлгийн Менежментийн багийн ахлагчаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад бичсэн захидал бичсэн байсан.  Нийслэлийн зүгээс дансны гүйлгээ хийх эрхийг нээгээгүй атлаа ус дулаан, цахилгааны төлбөрөө төлөөгүй байна гэж өнөөдөр  буюу 2025 оны 3 дугаар сарын 27-ны 16 цаг 30 минутын үед тасалсан байна. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь 100 гаруй өвчтөн хүлээн авдаг эмнэлэг. Гэтэл ингэж Нийслэлийн удирдлагууд эмнэлгийн үйл ажиллагааг зориудаар саатуулах, зогсоох үйл ажиллагааг явуулж, өвчтэй хүмүүсийн эрх ашгийг хохироож байна гэдгийг тус эмнэлгийн эмч хэллээ. 
 
        Мөн Эмнэлгийн зүгээс Нийслэлийн төрийн сан, Эрүүл мэндийн газраас санхүүжилтийг зогсоосон, дансандаа байгаа мөнгөөр ч гүйлгээ хийх эрхгүй,  бүх эрхийг хаасан гэдгийг хэлж байна.  Ийм нөхцөл байдалд эмнэлгийн тог цахилгааны тасалсанаас үүдэлтэй хор хохирол учирвал хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудал энд гарч ирж байна. УАУЭСКТ нь менежментийн хувьчлал явагдсан байгууллага боловч, өнөөг хүртэл хотын зүгээс хувьчлалыг дуусгавар болгох шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар хэвлэлээр удаа дараа гарч байсан. Хувьчлалыг дуусгавар болгосон шийдвэрийг хотын дарга гаргадаггүй атлаа, тус эмнэлгийн бүх данс гүйлгээг хааж, ажилтнуудыг, өвчтэй хүмүүсийг хохироож байгаа нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг олон газарт асуудал болон яригдаж байгаа. Гэтэл өвчтэй 100 гаруй хүн эмчлүүлж байгаа эмнэлгийн ус дулааныг хааж байгаа нь хотын дарга нар өвчтэй хүмүүсийн амь насаар тоглож эхэлсэн үйлдэл болж байна. 
 
      Дашрамд дурдахад, тус эмнэлгийн харьяа эмийн үйлдвэрийг мөн ус дулаан цахилгааныг тасалж байлгаж байгаад эцэст нь цагаан сарын битүүний урд өдөр НИТХ-аас актлах шийдвэр гаргасан байдаг аж.  УАУЭСКТ-ийн эмнэлэг дээр мөн ийм луйвар явагдах гэж байгаа юм биш биз гэдэг хардах нэг өнцөг билээ.
 

Хотын дарга нар өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэндээр тоглож эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188
ergelt.mn@gmail.com