Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ үеэр Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан "Зам тээврийн яамны зүгээс Монголын төмөр замын Зүүнбаян- Хангимандал талдаа явж байгаа төмөр зам болон "Гашуунсухайт-Ганмод"-ын хооронд хийгдэж байгаа төмөр замын тээврийн үнийг 50 хувь бууруулсан. Баригдсан гол төмөр замуудын суурь бүтцийн үнийг буулгах асуудал бол аль ч төмөр замд байдаг хэвийн үзэгдэл. Төмөр зам олон жилийн настай. "Тавантолгой" ХК-ийн тооцоо бол барьсан өртөгт нь тарифаа тооцоод хуваачихсан учир тариф нь өндөр гараад байсан. Тиймээс бид энэ төмөр замын суурь бүтцийг урт хугацаандаа хэрэглэж өртгөө нөхнө гэж үзэж байгаа учир энэ хэмжээнд тарифаа тооцож буулгасан. Өнөөдөр Ханги боомт дээр ойролцоогоор 300-400 машин гарч байна. "Гашуунсухайт" боомт дээр мөн ялгаагүй бас 250-300 машин гарч байна. Биднийг "Шивээхүрэн-Сэхээ" боомт дээр очиход 600 гаруй машин гарч байна. Цаашид экспорт нэмэгдэнэ" гэв.
| Б.ДЭЛГЭРСАЙХАН: Зүүнбаян-Хангимандал төмөр замын суурь бүтцийн тарифыг 50 хувиар бууруулсан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |