Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал С.Ганбямба нар албаны бусад хүмүүсийн хамт өнөөдөр (2025.03.17) Байлдааны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 032 дугаар ангид зочиллоо.
Улсын Анхдугаар Их Хурлын шийдвэрийг үндэслэн Хувьсгалт цэргийн зөвлөлийн 1924 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 12 дугаар хурлын тогтоолоор Нийслэл хүрээний цэргийн комендантыг Нийслэл Улаанбаатар хотын комендант болгон өөрчлөн зохион байгуулснаар тус ангийн түүх эхэлдэг юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан эдүгээ 101 жилийн түүхтэй тус ангид ажиллах үеэрээ Хүндэт харуулын тусгай ротын үйл ажиллагаа, ахуй хангамжтай танилцаж, алба хаагчдын сургалт бэлтгэлд шаардлагатай техник хэрэгслийн шинэчлэлийг шийдвэрлэх, тогтвортой өсөн дэвжихүйц орчин нөхцөлөөр хангахад анхаарах ёстойг хэллээ. Түүнчлэн Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Э.Билэгсайхан цэргийн байрыг танилцуулж, морьт торгон цэргийн хувцас хэрэглэлийг он цагийн дарааллаар толилуулав. УИХ-ын дарга тэргүүтэй албаны зочид хугацаат цэргийн алба хаагчдын төлөөлөлтэй уулзан, англи хэл, жолооны сургалтын явцын талаар ярилцахдаа хувь хүний хөгжлийн олон талт хөтөлбөрийн хүрээнд санал, бодлыг нь сонссон юм. Энэ үеэр санхүүгийн суурь мэдлэг эзэмших замаар хэрэглээний зохистой дадал, хуримтлалын оновчтой шийдлүүдэд хамтдаа суралцах зорилготой “Level Up” хөтөлбөрт нийт алба хаагчдыг хамруулах санаачилгыг УИХ-ын дарга дэвшүүлж, энэ хүрээнд салбарын сайдтай санал солилцов.

Үргэлжлүүлэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн хүндэтгэлийн өрөөнд зочилж, хүндэт дэвтэрт сэтгэгдлээ үлдээлээ. Үүний дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 104 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэж, үг хэллээ. Тэрбээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, Жамсрангийн Ёндонгийн эрхэм алдраар овоглосон, бахдам түүх, арвин амжилтын эзэд болсон тус хамт олон төрийн ёслолын арга хэмжээ, тэр дундаа дипломат ёслолын үүргээ нэр төртэй биелүүлж, монгол цэргийн сүр жавхаа, хийморь золбоог үеийн үед тодотгосоор ирснийг тэмдэглэн хэлэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн төрийн торгон цэрэг хэмээх эрхэм тодотголтой Хүндэт харуулын тусгай ротын түүхт 70 жилийн ой энэ онд тохиож буйг тодотгоод, өнөөдрийг хүртэлх хугацаанд төрийн болон цэргийн нийт 5966 ёслолын үүргийг амжилттай биелүүлснийг онцоллоо. Тус ангийн хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээн, “Монгол цэргийн жавхаа”, Зэвсэгт хүчний “Тэргүүний дүрэмч, жагсаалч анги”, Зэвсэгт хүчний салбарын урлаг, спортын аварга шалгаруулах олон арван тэмцээнүүдэд тогтмол оролцож, тэргүүн байруудад удаа дараалан шалгарч байгаа нь анги хамт олны нийлэмжтэй ажиллагаа, удирдлагын манлайлал, санаачилгын илрэл хэмээн тодотгов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус ангийн нийт бие бүрэлдэхүүн, цэрэг дайчдад хандан, алба хаах хугацаандаа цэргийн болон тусгай мэргэжлийг өндөр түвшинд эзэмшихийн зэрэгцээ хууль, журмыг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлдэг, эрх зүйн өндөр соёлтой иргэн болж төлөвших нь нийт иргэд, нийгэмд үзүүлэх зөв үлгэрлэл төдийгүй цэргийн албаны нэр хүнд, бахархлын залгамж халаа гэдгийг онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл Мэдээллийн Газраас мэдээллээ.

| Монгол цэргийн сүр жавхаа нийгэмд зөв үлгэр үзүүлэхийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж, нийт бие бүрэлдэхүүнд мэндчилгээ дэвшүүллээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |