Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргах тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т УИХ-ын гишүүдийн дөрвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11-т Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтийг Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу бусад гишүүнтэй хамтарч гаргахыг үндэслэн Ч.Лодойсамбуу миний бие болон бусад гишүүдийн хамтаар дараах үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж байна. Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөө алдагдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрхийг хангах үүднээс хүүхдийн эрүүл мэнд, амийг хамгаалахын тулд өвлийн уралдааныг хориглох шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүх гаргасан атал түүнийг үгүйсгэсэн шийдвэрийг Засгийн газар гаргасан. Энэ нь амьд явах эрхийг үгүйсгэж, Улсын Дээд шүүхийн гаргасан шийдвэрийг үл тоосон шийдвэр юм. Ардчилсан тогтолцоо нь улс төр болон Иргэний эрхийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлсэн эрхийг шахан хавчих олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай гутаан доромжлох, хуурамч мэдээлэл тараах зэрэг асуудлыг Засгийн газраас зохион байгуулж байгаа нь олон нийтэд ил болсон. Үүгээр зогсохгүй үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн тухай хуурамч мэдээлэл тараах, бусдын нэр хүндэд халдах гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэгт татан тулгах, гэр бүл хамаарал бүхий этгээдэд Засгийн газрын харьяаны байгууллагын шалгалт оруулж, дарамт шахалт үзүүлэх зэрэг хууль бусаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хязгаарлах байдал даамжирсан.
Хоёрдугаарт, Засгийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн шаардлага хангах ажлыг зохион байгуулах, мөрдөн шалгах ажиллагааг хийх үүргээ биелүүлэхийн оронд шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг сулруулах ажлыг зохион байгуулж байгаа нь засаглалын хямралд оруулж байна.
Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх асуудлыг тооцоо судалгаагүйгээр яаралтай горимоор хэлэлцүүлж, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийн талаар өөр санал бодолтой байгааг гишүүд рүү илтэд дайрах, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд гүтгэлэг дараах ажлыг удаа дараа зохион байгуулж байгаа нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдаж байна. Монголын төр авлигад улам бүр идэгдэж, хамгийн хурдтай авлигажиж байгаа улсын нэгд тооцогдож байна.
Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байгаа талаар, Макро эдийн засгийн бодлогогүй, хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гаруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болгож байна. Ажиллах хүчний нэгээхэн хэсгийг орлоготой байлгадаг жижиг дунд бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа хумигдаж, багагүй хэсэг нь үүд хаалгаа барьж байна. Татварын бодлого оновчгүй болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гаргасан бүх алдаатай бодлого, хариуцлагагүй байдлыг бүрэн илэрхийлэхгүй боловч Үндсэн хууль болон бусад хуульд заасан Ерөнхий сайдын үүргийг хэрэгжүүлэх чадваргүй гэдгийг нь нотлох баримт хангалттай байна. Тиймээс эрх зүйт ёсыг сэргээн тогтоох, нийгмийн тогтворгүй байдал үүсэхээс сэргийлэхийн тулд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэн яаралтай огцруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээх албан бичиг боловсруулсан. Зургаан иргэн угаартаж амиа алдсантай холбоотойгоор Ерөнхий сайдыг огцор гэж байгаа юм биш. Түүний Ерөнхий сайд болсноосоо хойш хэрэгжүүлж буй арга хэмжээ, дарангуйлалыг бага багаар тогтоож байгаа. Энэ бүхнийг нь иргэд шүүмжилж ирсэн. Төрийн өндөрлөгүүдэд хүний амь үнэтэй биш бол өөр юу үнэтэй вэ. Иргэдийн амиар улс төр хийдэг боллоо. Ерөнхий сайд нэг айлын зургаан иргэн угаартаж нас барчихаад байхад мэдээллийг нь хаах гэж оролдохынхоо оронд эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй байсан” гэв.
| Ч.ЛОДОЙСАМБУУ: АМИА АЛДСАН ИРГЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЕРӨНХИЙ САЙД ОГЦРОХ ЁСТОЙ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |