Угаартаж нас барсан зургаан иргэний талаар болон хохирогч хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээр сарын 23-нд болсон үйл явдлын улмаас гэр бүлийн зургаан хүний амь эрсдэж, ар гэрийнхэнд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд эмгэнэл илэрхийлж байна. Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан. Тиймээс ХЗДХ-ын сайдын хувьд тус асуудалд онцгойлон анхаарч ажиллана. Нэгдүгээрт, зургаан иргэн угаартаж, амиа алдсан асуудалтай холбогдуулан ЦЕГ, АТГ-аас “Таван толгой түлш” ХК-ийн үе үеийн удирдлагуудад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөн 29 нэр төрлийн бодис болон барьцалдуулагч бодист шинжилгээ хийнэ. Хоёрдугаарт, хохирогчдын эмзэг мэдээллийг харуулсан хувийн нууцтай холбоотой мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ нь зөвхөн хохирогчдын хувийн мэдээлэлтэй холбоотой асуудал биш. Монгол Улсын хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон Эрүүгийн тухай хуулийг зөрчсөн ноцтой гэмт хэрэг гарсан. Хувь хүний нууцад халдсан, задруулсан үйлдэл нь тав хүртэлх жилийн хорих ялтай, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болдог. Хохирогчдын тухай зарим мэдээлэл нь цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Тиймээс тэдний тухай худал мэдээллийг зориудаар тараасан гэж үзэж байна. Хууль зүйн сайдын хувьд дээрх хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байна. Харин хохирогч хүүг хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамгаална” гэв.
| О.АЛТАНГЭРЭЛ: Хохирогчийн хувийн мэдээллийг зохион байгуулалттай тараасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |