ИЗНН Азийн либерал, ардчиллын зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Уг зөвлөлд зургаан улсын ес нам бүртгэлтэй. ИЗНН 2014 онд тус зөвлөлд элссэн түүхтэй.
Үндсэндээ Азийн либерал ардчилсан намуудын холбоо нь Тайваний улс төрийн нөхцөл байдлыг дэмжигч холбоо гэгддэг. Тус улстай холбоотой мэдэгдэлд холбоонд элссэн намуудын нэр дурдагддаг тул ИЗНН тус холбооноос гарахаар болсон гэдгээ мэдэгдсэн байна.
Энэ талаар ИЗЗН мэдэгдэлдээ “Иргэний зориг ногоон нам нь Азийн либерал, ардчиллын зөвлөл “Counsil of Asian Liberals and democrats” CALD -ийн гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Энэхүү шийдвэрийг ИЗНН-ын улс төрийн хурлаар хэлэлцэж баталсан. Бүс нутаг даяар ардчилал, либерал үнэт зүйлсийг сурталчлах CALD-ын санаачилгад идэвхтэй оролцож ирсэн ч тус зөвлөлийн тэргүүлэх чиглэл болон ИЗНН-ын суурь үнэт зүйлсийн хооронд зөрүүтэй тал үүсэж байна. Мөн бид цаашид ардчиллын үнэт зүйл, зарчмуудыг дэмжсээр байх бөгөөд олон жилийн турш хамтран ажиллах боломж олгосон CALD болон түүний гишүүдэд талархаж буйгаа илэрхийлье” гэжээ.
Мөн ИЗЗН-ын дарга Б.Батбаатар “Энэ холбооны баримталж буй байр суурь, үйл ажиллагаа, явуулж буй бодлого нь манай улсын төрөөс баримталж буй гадаад бодлоготой нийцэхгүй байгаа юм. ИЗНН бол Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй улс төрийн хүчин. Энэ утгаараа улсынхаа төрөөс баримталж буй гадаад бодлоготой харшилдаж байгаа холбоонд гишүүнчлэлтэй байх нь зохисгүй бөгөөд муу үр дагавар авчирна гэж үзсэний үндсэн дээр гишүүнчлэлээс татгалзсан” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
| ИЗНН АЗИЙН ЛИБЕРАЛ, АРДЧИЛЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ТАТГАЛЗЖЭЭ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |