Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулж байна. Тус хэлэлцүүлэг, зөвлөгөөн нь тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд, Ажлын хэсэгт ажиллаж буй Улсын Их Хурлын гишүүд, салбарын сайд нар, холбогдох төрийн байгууллагын төлөөлөл, үндэсний болон олон улсын эрүүл мэндийн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач зэрэг 100 гаруй төлөөлөл оролцож Монгол Улсад тамхины хяналтыг бэхжүүлэхээр зөвлөлдөж байна.
2024 оны байдлаар Монгол Улс дахь тамхины хэрэглээ 28.4 хувьд хүрсэн нь ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлттэй орны тоонд багтаж байна. Тодруулбал, Монгол Улсад жил бүр тамхитай холбоотой 4,300 орчим нас баралт бүртгэгдэж, өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ уламжлалт тамхины хэрэглээнээс давж гарсан буюу 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна гэсэн статистик үзүүлэлттэй байна.
Тус хэлэлцүүлэг, зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нээлтийн үгэндээ: “[Ишлэл]” хэмээн онцолсон бол УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хэлсэн үгэндээ: “[Ишлэл] дурдсан юм.
Энэхүү хэлэлцүүлэг, зөвлөгөөнөөр тамхины татварын бодлогыг шинэчлэх, Тамхины хяналтын тухай хуулиар зохицуулагдаагүй электрон тамхи, никотин агуулсан бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг хуульчлах, дотоод орчны тамхины тусгай цэгүүд болон тамхи худалдаалахыг хориглосон цэгүүдэд тавих хяналт, хариуцлагыг оновчтой болгох эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн олон улсын байгууллага болон бусад орны шилдэг туршлагаас сонсож, харилцан санал солилцоно.
13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи татаж байна |
|