Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зорилтот бүлгийн, тэр дундаа ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай игэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна. Үүний хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн нийт 1277 ахмадад яг өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадваруудыг заалаа. Нэг талдаа цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талдаа нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой юм. Энэ нь сургалтын үеийн ахмадуудын олон олон эерэг сэтгэгдэл, талархлаас харагдаж байна.
Түүнчлэн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөх баг анх 100 сайн дурын сургагч багш бэлтгэх, 1000 ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоо амжилттайгаар давуулан биелүүлж, Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна 13 аймгийн 188 ахмад настнууд, нийт 1277 ахмадыг сургалт хамруулж ажилласан байна.
| 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |