• Өнөөдөр 2025-04-03

Үндсэн хуулийн өдрөөр “Үндсэн хууль сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа

2025-01-13,   256

      “Хууль цаасан дээр үлдэх бус өдөр тутмын амьдралд хэрэгждэг байх нь чухал” болохыг илтгэсэн арга хэмжээ боллоо хэмээн “Үндсэн хуулийг олон нийтэд танилцуулах өдөрлөг”-т оролцсон иргэдийн төлөөлөл үзэл бодлоо илэрхийллээ. 
 
            Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр буюу ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны тэмдэглэлт 33 жилийн ой, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан үндэстний цөөнх, залуус, ахмад настан болон салбар бүрийн төлөөллөөр Үндсэн хуулийн зүйл, заалт бүрийг нэг бүрчилэн уншуулж, иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсрол олгох, парламентат ёс, улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөний талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулсан юм. Үндсэн хууль сурталчлах өдөрлөгийг иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсанд талархаж байсан бөгөөд УИХТГ жил бүр уламжлал болгон явуулахаар тогтжээ.

Үндсэн хуулийн өдрөөр “Үндсэн хууль сурталчлах өдөрлөг” зохион байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188