Барилаа, хорилоо, зарлалаа, илрүүллээ. Байдаг л нэг өгүүлбэрийн төгсгөл шиг болжээ.
Хууль хяналтын байгууллага хүчгүй байгаа юм уу, эсвэл төрийн өндөр албан тушаалтнууд нь худал мэдээлэл тараагаад байгаа юм уу, мэдэх юм алга. Зарлаад л байдаг, зарлаад л байдаг. Шийдэгдэж байгаа юм, шийдэж байгаа зүйл ч ховор болжээ. Ерөнхий сайд жагсаал, цуглаан санхжүүжүүлдэг зартай эрхмүүдийг хэдэн ч удаа зарлав. Хэсэг бужигнаж байгаад л сураг алдарч байна. Өчигдөр ахиад зарлалаа, хэсэг хугацааны дараа хэрхэхийг харах л үлдлээ. Тэгвэл бид жагсаал санхүүжүүлдэг гэх зартай муу нэртнүүдийг жагсааж байна.
“Эрдэнэс тавантолгой”-н Б.Ганхуяг өнгөрсөн жилийн дуулиан байсан. Үнэндээ, нүүрсний хулгайн автор ч гэж хэлж болохоор эрхэм л дээ. Нүүрсний хулгайн хэргээр ял авч, улсад 9.9 тэрбум төгрөгийн хөрөнгөө хураалгасан 10 гаруй хүний “толгойлогч” нь гэсэн үг. Б.Ганхуягийг хоёр жилийн өмнө цагдан хорьж, сүр дуулиантайгаар шалгаж эхэлж байлаа. 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг илэрч, хулгайч нь Б.Ганхуяг болж хувирсан. Гэхдээ араасаа дагуултай, холбоо хамаарал бүхий бүлэглэлтэй байж таарна.
Тэр үед төрийн ордныг тойрсон жагсаал болж, иргэд нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардаж байсан юм. Тэгвэл уг жагсаалыг Б.Ганхуягийг хорих ангийн умгар өрөөнөөс зохион байгуулж, хөхөө өвлийн цуглааныг санхүүжүүлж байна гэх яриа гарч байсан билээ. Бор шувууг Б.Ганхуягийн шүүх хурлын хэлэлцүүлгийн үеэр хэлсэн мэдүүлэг “баталж” орхисон. Тодруулбал, тэрбээр “Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. Надад зургаан үйлдэл байгаа. Энэ зургаа бүгд хүн танилцуулсан асуудал. Нөгөө талаар Б.Ганхуяг намайг болон 11 хүн Б.Халиун /шүүгч/ таныг золиос болгочихлоо. Би энд золиослогдоод, тэд тэнд засагтайгаа тамгатайгаа, төртэйгөө үлдэж болохгүй. Дандаа нүүрсний хэрэг, гэхдээ ямар ч нүүрсгүй нүүрсний хэрэг. Би 2007 оноос энэ компанид ажиллаж байгаа. Надаас өөр нүүрс мэдэх хүн байхгүй. Надгүйгээр яагаад УИХ дээр нүүрсний хэргийг яриад байгаа юм. Намайг жагсаалаар оруулж ирсэн. Жагсаал гээд 68 хүн баригдсан. Одоо би гав ганцаараа есөн сар болж байна. Байлга, байлга. Би байж л байя” хэмээсэн юм.
Гэхдээ Б.Ганхуягт жагсаалын гэх хэргээр ял оноогоогүй, нүүрсний хулгай, мөнгө угаалт, эрх мэдэл, албан тушаал, хахуулийн хэрэгт нь 3.9 жилийн хорих ял оноосон байдаг.

(11).jpg)
Нүүрсний хулгайн жагсаал нэг сар орчим үргэлжилсэн. Нээлттэй сонсголын үеэр иргэд "Биднийг дотогш оруулсангүй. Төрийнхөн ард түмний дуу хоолойг сонссонгүй" гэх шалтгаанаар нүцгэн жагсаж байлаа. Жагсаалын улмаас гурван иргэн осгосон байдалтай эмнэлэгт хүргэгдэж, иргэдийг албадан тараасан байдаг. Харин энэ нүцгэн жагсаалын Гэвч нүцгэн жагсаалын Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нар хоёр тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэх мэдээлэл гарч байсан. Мэдээлэл гараад зогсохгүй Б.Хурцаас тайлбар мэдүүлэг авч, цагдан хорих дээрээ тулж байлаа.
Хэвлэлээр бөмбөгдөж, зарлаж, зарлаж эцэст нь зартай “муу нэртнүүд” нь сураггүй болсон. Хоригдоо ч үгүй, хуулийн хариуцлага ч үүрээгүй.
Худал хэлсэн хүнд жагсаал болгоны ард “Женко” Х.Баттулга байгаа гэж зарлагдаж, чичлүүлсээр ирсэн. Төрийн ордны хойд талд 20-аад хүн жагсаж, цуглаж байсан “Женко” санхүүжүүлж байна” гэх яриа хүртэл гардаг.

УИХ-ын гишүүн Х.Баттулгын жагсаал санхүүжүүлсэн “хэрэг”-ийг жагсаавал “Ажлаа хий” жагсаалыг Х.Баттулга санхүүжүүлж, оюутнуудыг 50 мянгаар хөлсөлж байна. (2022.04 сар), Засгийн газрыг огцруулах жагсаалын ард Женко байна. (2022.01 сар) гэх мэт цааш хөвөрнө.
Харин хачирхалтай, жагсаал болгоны байж, зартай санхүүжүүлэгч болтлоо “дэвшсэн” Х.Баттулга “Би тэгээгүй, надад хам аагүй, би мэдэхгүй” гэдэг үгээ давтсаар л байдаг. Хамгийн сүүлд болсон жагсаалын үеэр тэрбээр “Гадаа байгаа жагсаал надад ямар ч хамаагүй. Тэгж ярих юм бол өргөн царигтай төмөр замын бодлого батлуулсандаа бахархдаг, цаашдаа ч бахархана” гээд зогсож байсан.
Оны эхний баривчилгаа “Ачит-Ихт”-ийн үүсгэн байгуулагч П.Цагаанаар эхлэх гэсэн боловч бүтэлгүйдлээ. Угсарсан, эзэндээ үйлчилж байгаа шүүхийн хонгилыг Ерөнхий сайд нурааж чадахгүй байгаагаа дахиад хэлэв. Өөрөөр хэлбэл тэрбээр Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл өгөх үеэрээ ийн ярьлаа.
Тэрбээр “Шүүхтэй холбоотой асуудлыг би удаа дараа ярьж байсан. Харамсалтай нь, гүйцэтгэх засаглал шүүх засаглалын ажилд оролцоод байна гэдэг шүүмжлэл бий. Одоо шүүхийн байгаа байдлыг харахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, "Сахал" Эрдэнэбилэг тэргүүтэй Ц.Элбэгдоржтой хамаарал бүхий хүмүүст шүүх үйлчилдэггүй. "Эрдэнэтийн 49 хувь"-тай холбоотой асуудал Дээд шүүх дээр очоод унадаг байдал 10 гаруй жил үргэлжиллээ. Би үүнийг ярихгүй байж болно. Гэтэл бодит байдал ийм байна. Саяын асуудал бол ойлгомжтой. Төмөр замын хэлэлцээрийг хийсэн цагаас эхлээд жагсаал цуглаан хийж эхэлсэн. Тэднийг П.Цагаан түүний хүү санхүүжүүлж байгаа. Мөн Дотоодын цэргийн командлагч Р.Чингис болон түүний дүү Саруул энэ жагсаалын санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл эрх ашиг нь зөрчигдөж байгаа компани тэдний ард бий. Ц.Элбэгдоржийн гаднын нөхдүүдтэй хийсэн 2014 оны хэлцэл үнэнд гүйцэгдэж байгаа. Тиймээс гаднаас ирж олон нийтийн толгойг эргүүлэх гэж байгаа. Ерөнхий шүүгч Б.Ганзориг болон түүний бүрдүүлсэн баг Ц.Элбэгдоржийг хүмүүс. Тиймээс эзэндээ үйлчлэх гэж байна” гэж ярьж, жагсаал санхүүжүүлэгчийг дахин зарлав.
Ингэж зарлаад яг яах вэ. Цааш хөвөрдөөд явах уу, дарагдах үлдэх үү. Мянган удаа зарлаж, мянган удаа илрүүлсэн ч жагсаал санхүүжүүлэгчид нь хуулийн “үйлчилгээ” авахгүй юм биш үү гэх хардлага төрж байна.
.
| ТАНИЛЦ: ЖАГСААЛ "САНХҮҮЖҮҮЛДЭГ" ЗАРТАЙ "МУУ НЭРТҮҮД" |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |