Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Соёл, аялал жуулчлалын сайд Сүн Елитэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, 2025 онд Монгол Улсыг БНХАУ аялал жуулчлалын томоохон үзэсгэлэнд онцлох улсаар тодруулан оролцуулахаар боллоо. Тухайлбал, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Хятадын алдартай нөлөөлөгчдийг Монгол Улсад аялахыг урих, БНХАУ-д зохиогддог аялал жуулчлалын “China International Travel Mart”, “China Outbound Travel & Tourism Market” үзэсгэлэнд Монгол Улсыг албан ёсны түнш улсаар оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлахаар боллоо.

Мөн соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах, соёлын өвийг хамгаалах чиглэлээр 2011 онд байгуулсан “Соёлын өвийг хууль бусаар хил давуулах, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хулгайд алдах явдлаас сэргийлэх тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, соёлын өвийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн эсрэг хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн Дэлхийн өвийг хамгаалах хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Цайны зам”-ын дагуух соёлын өвийг Монгол, ОХУ, БНХАУ-ын нэр дээр бүртгүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Уулзалтын төгсгөлд сайд Ч.Номин Үндэсний урлагийн их театрын барилгын бүтээн байгуулалт амжилттай урагшилж буйг дурдаад, БНХАУ-ын үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ.
| Ч.НОМИН БНХАУ-ЫН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД СҮН ЕЛИТЭЙ УУЛЗЛАА |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |