"Ачит-Ихт" компанийг үүсгэн байгуулагч П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгох саналыг прокуророос гаргаж, Шүүх саналыг хүлээн авч, хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл энэ талаар мэдээгүй байсан хэмээн цахим орчинд мэдэгджээ.
Тэрбээр "2012 онд ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах гэж буйг Ц.Нямдорж гуай мэдээгүй гэхэд гайхаж, бас итгээгүй юм. Гэтэл интерполоор эрэн сурвалжилж байсан хүмүүстэй холбоотой шийдвэр шүүхээр хэлэлцэгдэх, баривчлах захирамжыг цуцлахыг нэг өдрийн дотор "түүгээрээ" амжуулж, шийдвэрлэхийг харж итгэлээ. Авилгачдын талаарх шийдвэр үүн шиг хурдан гардаг бол ч Засгийн газар, АТГ-ын шударга ёсны тэмцлийн замд тээглэж буй бул хар чулуу нь шүүх, авилгачдын халхавч нь бусдын утсан хүүхэлдэй бологч шүүгч гэдэг нь тодорхой болж байна. Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина" хэмээн нийтэлжээ.
| О.АЛТАНГЭРЭЛ: Шүүгч бусдын нөлөөлөлд орвол ял шийтгэгдэх эрүүгийн хуулийн өөрчлөлтийг нэн даруй өргөн барина |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |