“Ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог байхгүй юу” гэдэг шиг хэнд ч төрөх бэлтгэлээ хангачих ариун цэврийн цаас, живхний мөнгө олдоно. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт 70-80 хувиар нэмэгдсэн гээд эмэгтэйчүүдийн төрөх бэлтгэлийг хангах ажилд төр заавал оролцох хэрэгтэй юү. Тэднийг живх, ариун цэврийн цаас зэргээр хангасан нэрийдлээр улсын мөнгийг эргэлдүүлж, хэд дахин нугалж "идэх"-ийг санаархаж байгаа бизнес чухам хэний шахаа вэ. Эмнэлгүүдээр дүүрэн шахааны бизнесээр орж ирсэн хэрэглэх, хэрэглэхгүй тоног төхөөрөмжүүд өрөө эзэлдэг бол даатгалын санхүүжилтийн мөнгө эмэгтэйчүүдийн төрөх бэлтгэлд урсах нь ээ. Төрөх эмэгтэйчүүдэд 70 мянган төгрөгийн багц олгох шийдвэр хэзээ, хэрхэн гарсан талаар холбогдох албаныхнаас тодрууллаа.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулсан юм. Тэрбээр “Төрөх эмэгтэйчүүдэд 70 мянган төгрөгийн багц өгнө” гэсэн шийдвэр гараагүй. Би оны өмнөхөн “Амгалан” амаржих газарт ажиллах үеэрээ “Эмнэлэгт төрөхөөр ирсэн ээжүүдэд живх, ариун цэврийн хэрэглэл, глизм, ариун цэврийн цаас зэргийг бэлтгэж ирдэгийг болиулж, тухайн эмнэлэгээс олгодог болгох асуудлыг ярьсан. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх юм. Би төрөх эмнэлгүүдийн удирдлагуудтай холбогдож, 70 мянган төгрөгийн багц олгож байгаа эсэх талаар тодруулсан. Өнөөдрийн байдлаар нэг ч эмнэлэг төрөх эмэгтэйчүүдэд багц олгоогүй байна. Заавал 70 мянган төгрөгийн багц гэлтгүй эмнэлгүүд төрөх эмэгтэйчүүдийг нэн шаардлагатай бүтээгдэхүүнээр хангах ёстой болж байгаа” гэсэн юм.

Харин бид “Амгалан” амаржих газрын дарга Ц.Батболдоос төрөх эмэгтэйчүүдэд ямар тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн болохыг тодрууллаа. Тэрбээр “Төрөх эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор гаднаас ариун цэврийн хэрэглэл, живх, ариун цэврийн цаас, глизм гэх мэт шаардлагатай бүтээгдэхүүнийг оруулахаа больж байгаа. Харин тус бүтээгдэхүүнээр тухайн эмнэлэг төрөх эмэгтэйчүүдийг хангах ёстой. Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт 70-80 хувиар нэмэгдсэн. Тиймээс төрөх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай живх, ариун цэврийн хэрэглэл, ариун цэврийн цаас, глизм зэргээр хангаж, тусламж, үйлчилгээ асаргаа сувилгааны хэрэгслийг эмнэлгээс олгодог болсон. Энэ асуудал 2-3 жилийн өмнө яригдаж байсан. Харин энэ жил Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэрэгжиж эхлэж байгаа. Энэ бол халамжийн тусламж үйлчилгээ биш. Нэг эмэгтэй 624 мянгаар, хийсвэрээр төрөх юм бол 820 мянган төгрөгөөр төрдөг. Санхүүжилт нэмэгдсэнээр тухайн төлбөр дээр 70-80 хувь нэмэгдсэн гэсэн үг. Энэ шийдвэр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр орж, төрөх эмнэлэгүүдийн санхүүгийн чадамжийг дээшлүүлж, олон улсын стандартад шилжиж байгаа” гэв.
Харин төрөх эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүн олгож байгаа эсэх талаар ЭХЭМҮТ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Алтантуяагаас тодруулахад “Манай эмнэлэг төрөхөөр ирсэн эмэгтэйчүүдэд ариун цэврийн цаас, живх, глизм зэргийг олгож эхлээгүй байгаа. Яамнаас тийм шийдвэр ирээгүй учир эмэгтэйчүүд хувийн бэлтгэлээ хангаж ирж байгаа”гэсэн юм. Харин иргэд олон нийтийн сүлжээгээр төрөх эмэгтэйчүүдэд олгох 70 мянган төгрөгийн багц хэмээгдэж буй ариун цэврийн цаас, живх, глизм, ариун цэврийн хэрэглэл зэргийн үнийг бодож, 70 мянган төгрөгт хүрэхгүй байна. Эрх мэдэлтнүүд төрийн мөнгөөр тоглож, живх, хэрэглэл зэргээс мөнгө идэж байна хэмээн шүүмжилж байгаа.
| ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТӨРӨХ БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ БИЗНЕС ХЭНИЙ ШАХАА ВЭ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |