2024 онд Монгол Улс харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, НҮБ-аас хоёр жил тутамд гаргадаг Цахим Засаглалын индексээр Монгол Улс 28 байр урагшилж, 193 орноос 46 дугаарт эрэмбэлэгдэв. Түүнчлэн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр “бэхжиж буй” түвшинд үнэлэгдлээ.
Үүний зэрэгцээ, Монгол Улс 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй юникорн компани төрүүлэх үүднээс стартап компаниудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэн виртуал бүс байгууллаа. Виртуал бүсэд бүртгэлтэй мэдээллийн технологийн компаниудад татварын болон татварын бус 8 мэдлэг үзүүлнэ.
Монгол Улс Цахим Засаглалын индексээр 28 байраар урагшилж, 193 орноос 46-р байрт, Азийн 49 орноос 13-р байранд эрэмблэгдэв.
НҮБ-ын Цахим Засаглалын индексийг тооцохдоо боловсон хүчин, цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтцийн үзүүлэлтээр дүгнэдэг. Шалгуур тус бүрд 1 оноо авахаас Монгол Улс:
Энэ нь төрийн цахим үйлчилгээ цахим хэлбэрт эрчимтэй шилжиж, харилцаа холбооны суурь дэд бүтэц хөгжиж, иргэдийн цахим ур чадвар, оролцоо нэмэгдэж байгааг олон улсад хүлээн зөвшөөрч буйн баталгаа юм.
Мөн кибер аюулгүй байдлын олон улсын индексээр Монгол Улс “бэхжиж буй” түвшинд үнэлэгдсэн. Бид хууль эрх зүйн орчин гэсэн шалгуураар 20 оноо авахаас 19 оноо авсан. Олон улсын хамтын ажиллагаа, боловсон хүчин, техник технологийн хувьд хүчин чадлаа сайжруулах шаардлагатай байна.
Кибер аюулгүй байдлын хувьд бид Оксфордын их сургуультай хамтран “Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал” –ын үнэлгээг хийлгэж байна.
Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-тай хамтран кибер аюулгүй байдлын боловсон хүчнийг бэлдэж байна.
Олон Улсын гарааны бизнесийн экосистемийн индекс 2023-т Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс буюу CAREC-ын зургаан улс ойролцоо буюу 51-100 байранд багтаж, Гүрж, Казакстан, Монгол, Азербайжан, Киргиз улс өнгөрсөн онл ахиц дэвшил гаргасан нь бүс нутгийн хөгжлийг илтгэсэн үзүүлэлт юм.
Мэдээлллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээ газар зүйн байрлалаас үл харгалзан олон улсын зах зээлд хүрэх боломжтой нь манай улсын хувьд датуу тал боловч нөгөө талаар өндөр өрсөлдөөн бүхий зах зээл учраас тодорхой бүс үүсгэж хөгжүүлэх нь өндөр мэдлэг, ур чадвартай хүний нөөцийн төвлөрлийг бий болгож бизнес эрхлэгчидтэй хамтран хөгжихөд нөлөөтэй.
Виртуал бүсэд мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй байршлаас үл шалтгаалан татварын болон татварын бус 9 төрлийн хөнгөлөлт эдлэнэ.
1. Мэдээллийн технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон гадаадын холбогдох байгууллагад патентжуулах зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно;
2.Экспортод чиглэсэн мэдээллийн технологийн бүтээгдэхүүний олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгоно;
3.Виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгоно;
4.Хиймэл оюун ухаанд суурилсан төсөл, арга хэмжээний нийт өртгийн 60 болон түүнээс дээш хувийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд үлдэх хэсэгт грант олгоно;
5.Дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон патент эзэмшигчид шагнал, урамшуулал олгоно;
6.Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу зээлийн батлан даалт гаргана;
7.Экспортод гаргасан болон оюуны өмчид бүртгүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрд судалгаа, хөгжүүлэлтийн зардлын 70 хүртэлх хувьтай тэнцэх нэг удаагийн дэмжлэгийг дотоодын мэдээлэл технологийн гарааны компанид олгоно;
8.Мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлнэ;
9.Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж гарааны компанид эд хөрөнгийн түргэвчилсэн элэгдэл хорогдол тооцно.
Ингэснээр мэдээллийн технологийн компаниудыг олон улсад өрсөлдөх, эдийн засгийн таатай орчинд үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалт татах бодит боломжийг бүрдүүлж байна.
Дэлхийн дроны зах зээл 2023 онд 33.7 тэрбум ам.долларт хүрч 2030 он гэхэд 54.6 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна. Үүнээс 24.6 тэрбум ам.доллар нь дроны үйлдвэрлэл, үйлчилгээний зах зээл бөгөөд энэхүү өсөн нэмэгдэж буй зах зээлтэй Монгол Улс хөл нийлүүлэн алхана.
Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон)-ийн мэргэжлийн байгууллага болон сонирхогчийн үйл ажиллагаанд дрон ашиглах зориулалтаар туршилтын бүсийг нийслэлийн Баянзүрх, Налайх дүүрэг болон Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгуулахаар боллоо.
Дрон туршилтын төв байгуулснаар алслагдсан бүсүүдэд яаралтай түргэн тусламжийн хэрэгсэл хүргэх, гамшгийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэхээс гадна дроны технологид суурилсан инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
Энэ хүрээнд “Монголын дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо”, “БНСУ-ын дрон хөгжүүлэгчдийн холбоо” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, ирэх хавраас БНСУ-ын технологиор Монголд дрон угсарна. Мөн БНСУ-аас дроны эрх зүйн зохицуулалт, техник, технологи болон хүний нөөц бэлтгэх кноу-хоу хуримтлуулах боломж бүрдэж байна.
Ингэснээр дэвшилтэт шинэ технологийг эх орондоо турших, нэвтрүүлэх, нутагшуулах, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах шинэ суваг нээгдлээ.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Аpple рау олон улсын төлбөр тооцооны системд Монгол Улс нэгдлээ. Ингэснээр үндэсний төлбөрийн “₮ карт”-ыг ашиглан олон улсад төлбөр тооцоо хийх нөхцөл бүрдсэн.
1.6 тэрбум хэрэглэгчтэй Apple компаний боловсруулсан төлбөрийн систем болох Apple Pay нь 2022 онд 6 их наяд долларын гүйлгээг дамжуулсан байна.
Дэлхийн хаанаас ч Монгол Улсын 1,600,000 гаруй IOS хэрэглэгчдэд iPhone, Apple Watch, Mac болон iPad гар утсаа ашиглан худалдан авалт хийх нөхцөл ийнхүү бүрдэж байна.
Apple Pay-ийн хувьд яг л төлбөрийн картууд шиг NFC буюу ойрын зайнаас мэдээлэл дамжуулдаг технологийг ашигладаг тул дурын дэлгүүрийн ПОС машин руу iPhone утсаа эсвэл Apple Watch цагаа ойртуулахад л хормын дотор тооцоо хийгдэнэ.
Үндэсний хиймэл дагуулын ТЭЗҮ шинэчлэн баталлаа. Энэ хугацаанд тус төслийн газрын станцын байршлыг Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Дорнод аймаг болон Наран станцад тодорхойлж, хэмжилт хийв. Мөн дээрх таван байршилд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлээ.
Монгол орны хаанаас ч интернэтэд холбогдох, мэдээллийн технологийн үйлчилгээ шууд авах боломжийг нээж, үндэсний аюулгүй байдлаа баталгаажуулах харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх ажлын бэлтгэл бүрэн хангагдлаа. 2023 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд зээлийн гэрээний төслүүдийг орчуулж, ГХЯ-нд хянуулахаар хүргүүллээ.
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 23.8 хувьд сүлжээ орсон. Тиймээс энэхүү сүлжээг өргөжүүлэхэд үндэсний хиймэл дагуул чухал үүрэгтэй. Улмаар 250 мянган малчин өрх E-Mongolia, E-сургууль, E-эмнэлэг гэх мэт үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Мөн гамшиг ослоос шалтгаалсан амь насаа алдах эрсдэлийг 30, зудын гамшигийн эрсдэл 10, ой хээрийн түймрийн гаралт 10, алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн зардал 10, боловсролын ялгаатай байдал 50 хувиар тус тус буурна. Мөн шилэн кабелиар интернетийн үйлчилгээ үзүүлэх 29 их наяд төгрөгийг хэмнэх юм.
Төрийн байгууллагууд албан бичгээ 100 хувь цахимаар солилцох боломж бүрдэж 3.8 тэрбум төгрөг хэмнэв.
Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон И-Монгол академийн зүгээс албан бичиг солилцооны дундын систем (Docx)-ийг хөгжүүлж, төр болон хувийн хэвшлийн 17 ERP системийг нэгтгэлээ. Мөн төрийн 2001 байгууллага өнөөдрийн байдлаар албан бичиг солилцооны дундын систем /Docx / -ийг ашиглаж байна.
Яамдын албан хэрэг хөтлөлтийн шат дамжлагыг тооцоход албан бичгийг хянуулж албажуулахад 1-3, шуудангаар Улаанбаатар хот дотроо хүргүүлэхэд 1-2, орон нутагт долоон өдөр зарцуулдаг. “Цаасгүй цахим Засаг” хөтөлбөр хэрэгжсэнээр төрийн бүтээмж нэмэгдэж, төсвийн зардал буурч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хурд хоёр дахин нэмэгдэнэ.
Төрийн байгууллагын 4693 цахим хуудсыг gov.mn-д нэгтгэлээ. Төрийн нэгдсэн цахим хуудас төрийн үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг нэг цонхоор, нэг стандартаар иргэдэд хялбар, ойлгомжтой байдлаар хүргэж, жилд 3.5 тэрбум төгрөгийн зардал хэмнэнэ.
2024 онд төрийн 133 үйлчилгээг шинээр цахимжуулав. И-Монголиа хэрэглэгчдийн тоо 1,932,313, төрийн цахим үйлчилгээ 1255 хүрч, иргэдийнхээ 1.1 их наяд төгрөгийг хэмнэлээ.
Их Британи, Казакстан, Эстони, Сингапур зэрэг орны хиймэл оюун ухааны стратегийн харьцуулсан судалгааг хийсэн. Судалгаанд үндэслэн 2025 онд “И-Монголиа” нэгдсэн платформыг хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр боллоо.

Дижитал аймаг-Дижитал хот болох ажлыг эхлүүлж, Дархан-Уул аймаг, Өвөрхангай аймагт нэвтрүүлэв. Цаашид “Ухаалаг хот” концепц руу шилжих ажил улс орны хэмжээнд хэрэгжинэ. Энэ хүрээнд аймгуудын дижитал шилжилтийг ухаалаг хотын индексээр үнэлнэ.
Барилга, уул уурхай, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын салбарт тандан судалгааны зургуудыг 10 цаг тутамд тасралтгүй авдаг тандалт судалгааны хиймэл дагуулыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Казахстан улстай хамтран 2027 онд хөөргөнө.
Тандалт судалгааны хиймэл дагуулыг хөөргөснөөр улс орны хөгжлийн тэргүүлэх, бүтээн байгуулалтын бүхий л салбарт цаг алдалгүй оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэнэ.
Энэ хүрээнд Хоккайдо их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажиллахаар судалж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Ази номхон далайн бүсийн орнуудтай хиймэл дагуулын өгөгдлийг солилцох, удирдах, хамтран эзэмших боломж бүрдэнэ. Түүнчлэн сансар судлалын чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хамтран ажиллах юм.
| Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны 2024 оны онцлох 10 ажил |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |