Түнэр харанхуй хот болоход тун ч ойрхон байна даа. Б.Чойжилсүрэн сайд хоёр жил ажлаа хийсэнгүй. Нар, салхинд найдахаас өөрийг чадахгүй бололтой. Эцэст нь, Улаанбаатар харанхуй болж, монголчууд утаандаа хордсон хэвээрээ байх юм байна. Өөр шийдэл, чиглэл алга.
Б.Чойжилсүрэн сайд өнгөрсөн өвөл “Энэ өвөл хүйтэн болно. Гал алдахыг үгүйгэх аргагүй. Гэхдээ аргална даа” гээд зогсож байсан сан. Дараа нь, “Үнэнээ хэлье. Салхи ажлаа хийхгүй байна. Улаанбаатарыг утаа салхи л явуулж байгаа шүү дээ. Салхитай өдөр утаагүй байдаг” гээд эрүүл, согтуу нь мэдэгдэхгүй мэдэгдэл хийж, сэтгүүлчийн асуултад хариулаад зогсож байлаа. Энэ өвөл ч өөрчлөгдсөнгүй. Өвөл дандаа болдог гэдгийг мэддэг л баймаар юм, бодлого боловсруулагчид. Эсвэл өвлийэ улирлыг өөр тивд өнгөрүүлчихдэг, гэр бүлийнхнийгээ далай явуулчихдаг юм болов уу даа.
Б.Чойжилсүрэн сайдад өөрчлөгдсөн зүйл алга. Өвлийн өдийд ярьдаг зүйлээ л ярьж байна. Харин асуудал нь хүндэрч, утаатай хотын иргэд нь цахилгаангүй болж хувирлаа. Тэр өчигдөр “2024 оны төгсгөл хүртэл цахилгааны тодорхой хэмжээний дутагдалд орох нь тодорхой байна. Өнөөдрийн байдлаар 150 мгВ-тын гурван салхины станц төвийн бүсэд холбоотой байна. 90 мгВ-тын хүчин чадалтай зургаан нарны станц маань төвийн бүсэд цахилгаан станц нийлүүлж чадсангүй. Учир нь, нар байхгүй байна. Мөн хангалттай салхилахгүй байна. Үүний улмаас чадлын дутагдалд ороод байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт-ын эхний блокийг төвийн сүлжээнд холбосон, туршилтууд явж байна. Туршилт нэгдүгээр сарын 1-н гэхэд дуусаж, бүрэн чадлаараа ажиллах тооцоололтой байгаа. Ингэснээр байдал харьцангуй дээрдэнэ гэж найдаж байна" гэлээ.
Үргэлжлүүлэн УБЦТС-аас “Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан Диспетчерийн үндэсний төвөөс өчигдөр (2024.12.10) 16.30-22.10 цагийн хооронд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 110 кВ-ын 18 дэд станцаар дамжуулан эрчим хүчний хязгаарлалтыг хийсэн ба үүнд УБЦТС ТӨХК-ийн 125 фидер хамрагдлаа. Энэхүү фидерээс цахилгаанаар хангагддаг 13244 аж ахуйн нэгж, 206348 айл өрх, нийт 219592 хэрэглэгч 1-2 цагийн хугацаанд хэрэглээ нь хязгаарлагдсан. УБЦТС ТӨХК-ийн хязгаарлагдсан цахилгаан ачааллын хэмжээ 265 МВт байна. Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас УБЦТС ТӨХК хэрэглэгчдэдээ урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсэж байгаа тул хүлцэл өчье” гэж мэдэгдэл гаргалаа.
Эрчим хүч, утаа гээд өчнөөн төсөв зарцуулсан. Татвар төлөгчдийн мөнгө талийж өгсөн. Харамсалтай нь, Б.Чойжилсүрэнгийн халаас түнтийхээс өөрөөр өөрчлөгдсөн зүйл алга байна. Сүүлдээ нар, салхи нь ч “ажил”-аа хийхээ болилоо.
| Б.ЧОЙЖИЛСҮРЭН ХАЛААСЛАХАА ХАЛААСЛАЖ, ХАРИН АЖЛЫГ НЬ НАР, САЛХИ ХОЁР ХИЙЖ БАЙНА |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |