УИХ-ын гишүүн болчихвол монголчуудыг хавдаргүй болгочих юм шиг сонгуулийн сурталчилгаа хийж, ард түмнээ хуурсан Ж.Чинбүрэн Төрийн ордонд юу хийж байна вэ. Түүнийг УИХ-ын гишүүн болгочихвол эрүүл мэндийн салбар “сэхэж”, өвчтэй, зовлонтой хүн цөөрөх юм шиг итгэж, дэмжиж байсан иргэдийн найдвар бага багаар тасарч байна. Сонгуульд нэр дэвших болохоороо эмч мэргэжлээрээ нүүр хийж, хэнийг ч хамаагүй уулзсан газраа эмчлээд өгөх юм шиг сайхан аашилж, цагаан халад, чагнуур хоёроороо "гоёж" гудамжинд том том зураг хадуулдаг. Харин бусад цагт буюу гишүүн болчихоороо нүдэн балай чих нь дүлий байсаар гишүүнийхээ бүрэн эрхийн хугацааг дуусгадаг эмч мэргэжилтэй хэд хэдэн гишүүн байна. Олны дунд эмчээрээ алдаршсан түүнийг "УИХ-ын гишүүн гэж зангиа зүүж, Төрийн ордонд аль ч үгүй суухаар хэдэн мянгаараа хавдарт нэрвэгдсэн иргэдийнхээ нэгийг нь ч болтугай эмчилж, эрүүл мэндийн салбарт төдийгүй, эх орондоо бодитой хувь нэмэр оруулаач ээ” гэх иргэдийн шүүмжлэл газар аваад байна. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноор эмчийнхээ хувьд чадваргүйжиж, улстөрчийнхөө хувьд карьергүй нэгэн болж байгаа. Учир нь, түүнийг гишүүн болсноос хойших сүүлчийн дөрөв, таван жилийн хугацаанд хавдрын өвчин буурах нь битгий хэл хоног хоногоор нэмэгдэж, хавдартай иргэд эмнэлэгтээ багтаж ядаж байна. Харин тэрбээр эрүүл мэндийн салбарт төдийгүй эрүүл монгол хүний төлөө чухам юу хийж, иргэдэд яаж тусалж чадсан бэ гэдэг нь асуулт хэвээр үлдээд байгаа. Эмч мэргэжилтэй гишүүд тэр дундаа Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан нар Төрийн ордонд суугаад эрүүл мэндийн салбарт хууль, эрх зүйн талаас нь бодитой хувь нэмэр оруулж чадахгүй бол гарч ирээд эмчийн ажлаа хийсэн нь хэн хэндээ нэмэртэй юм биш үү.
(1).jpg)
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нь Улаанбаатар хотын уугуул. 1997 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Улмаар 1998 оноос хойш ХСҮТ-д мэс заслын эмчээр ажиллаж байгаад 2016 онд ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Улмаар ХСҮТ-ийг дөрвөн жил удирдаад, 2020, 2024 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харамсалтай нь, Ж.Чинбүрэнг УИХ-ын гишүүн болсноос хойш түүнийг цагаан халад шигээ цэвэр ариун намтартай нэгэн биш гэдгийг илчилсэн олон мэдээллүүд гарсан. Тухайлбал, “Медпортал” гэх хувийн эмнэлэг ХСҮТ-ийн зүүн жигүүрт байрлаж, хавдартай өвчтөнүүдэд томографи, хэт авиан оношилгоо хийдэг. Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн Ерөнхий захирал байхаасаа л ХСҮТ-ийг зорьж ирсэн өвчтөнүүдийг яаж ийгээд “Медпортал” эмнэлэг рүү оруулаад гаргадаг, ард нь ашгаа хувааж ирсэн гэлцдэг. Түүгээр зогсохгүй, Ж.Чинбүрэн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр 2019 оны арванхоёрдугаар сард ХСҮТ-ийн Ерөнхий захирлын ажлаа өгөхдөө өөрийнхөө оронд найз Н.Эрдэнэхүүгээ томилсон. Улмаар УИХ-ын гишүүн болсноосоо хойш ч “Медпортал” эмнэлгээс хувиар хүртсээр ирсэн гэдэг.
Цаашилбал, Ж.Чинбүрэн 2014 онд “Каб Мед” ХХК-аараа УИХ-ын гишүүн М.Билэгтийн ХСҮТ-тэй хаяа залгуулан барьсан “Дөрөвдүгээрт эмнэлэг”-т сарын 10 мянган ам.доллароор менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, төрсөн дүү Ж.Чинтулгынхаа “Некст натур”-ХХК-аар “Дөрөвдүгээр эмнэлэг”-ийн дотор тохижилтыг хийж өгөх 1.7 тэрбум гэрээ байгуулаад алга болсон гэх асуудал 2020 онд дэглэж байв. УИХ-ын гишүүн асан М.Билэгт Ж.Чинбүрэнгийн эл асуудлыг хэвлэлүүдээр хангалттай ярьж байлаа. УИХ-д Ж.Чинбүрэнгээс гадна Т.Мөнхсайхан, Б.Бейсен, Ц.Туваан, Д.Ганмаа гээд таван эмч мэргэжилтэй гишүүн байдаг. Эрүүл мэндийн салбарыг төлөөлөх тэд ирэх дөрвөн жилийн хугацаанд чухам юу хийж чадах бол.
| “МОНГОЛЧУУДЫГ ХАВДАРГҮЙ БОЛГОНО” ГЭЖ ГИШҮҮН БОЛСОН Ж.ЧИНБҮРЭН ТӨРИЙН ОРДОНД “ЗЭВЭРЧ” СУУХААР ЭМЧИЙН АЖЛАА ХИЙСЭН НЬ ДЭЭР ЮМ БИШ ҮҮ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |