Улсын төсөв будилаантай, булингартай байна. Их хурал нь улсын төсвөө баталж чадахгүй баахан “юм” боллоо. Би, чи дээрээ тулж, хоригт оруулсан төсвөө Засгийн газартаа буцаахдаа тулав. Буцаагаад ч булингар нь, будилаан нь арилах нь тодорхойгүй нөхцөл байдал өрнөлөө. Монгол Улс анх удаа УИХ-ын 126 гишүүнтэй болсон ч түүхэндээ анх удаагаа төсвөө баталж чадахгүй гацаанд оруулсан нь энэ байлаа. Өөрсдийн баталсан төсвөө өөрсдөө хүчингүй болгож, төсвийн төслийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор өргөн барих тогтоолын төсөл батлаад байна.
...Төсөв баталж байна. Төсвөө батлах гэж байна. Төсвийн төслөө танилцуулах гэж байна. Төсвийн төслөө боловсруулж байна”...
Байна, байна, байна гэж баахан бэлэн амлаж, амаргүй төсөв баталж орхилоо гэсэн чинь ард түмний шүүлтүүрээр баалуулж, эцэст нь Ерөнхийлөгчийн хоригт орсон “гол буруутан”-ый нэг нь Ч.Номинг сайдын 18.3 тэрбумын ваучер байв. Тодруулбал, төсвийн төсөлд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ч.Номингийн захиран зарцуулах багцад тусгасан 18.3 тэрбум төгрөгөөр хүүхдүүдэд соёл, спортын ваучер олгох төсөв маргаан дагуулаад байгаа юм.

Хавдрын эмнэлэг нь хүнээ багтаахгүй, хорт хавдраар дэлхийд тэргүүлж, хүүхэд, багачууд нь ханиад, томуундаа дарагдаж, эмнэлгийн ор олдохгүй хонгилд хэвтэж байхад ваучер олгох нь хэний ч бухимдлыг хүргэнэ. Тэгээд дээрээс нь, сайд нь “Соёлын ваучерын 18 тэрбум төгрөгийг би хасуулахгүй Би төсвөө хамгаална. Намайг гүтгэх гэж маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан” хэмээн мэдэгдсэн нь гал дээр тос нэмэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Баярмаа үүнийг хамгийн их эсэргүүцэж, "Өсвөр үеийнхэнд мөнгө тарааж бэлэнчлэх сэтгэлгээнд сургах гэж байна. Эцэг эхнийх нь ажил орлогыг нэмэгдүүлж, ажлын байртай болгоё. Өөрсдөө орлого олоод, мөнгөө төлөөд үзвэр үйлчилгээ авах ажлыг хийе. Дөнгөж 18 нас хүрэх гэж байгаа хүүхдүүдийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, соёлжуулах биш улам соёлгүй болгож байна. Өсвөр насныхныг гэгээрүүлэх нэрийн дор сонгуульд бэлдэх ажиллагааг болих хэрэгтэй. Төсвийг хэмнэнэ, үр ашигтай зарцуулна гэж ярьчхаад цагаа тулахаар үнэгүй ваучер тараана гэж байна. 18.3 тэрбум төгрөг бага мөнгө биш. Энэ мөнгийг цэцэрлэг, сургууль, хавдрын эмнэлэгтээ зарцуулъя. Жил болгон 7000 хүн хавдраар өвдөж байна. Гэтэл хавдрын эмнэлэг байхгүй. Энэ 18.3 төгрөгийг эмнэлэгт зориулъя" гэсэн юм.
Үнэндээ, Ч.Номин, Ж.Баярмаа нарын улс төрийн “зодоон” шиг харагдсан энэ төсөв хасагдах уу, эс хасагдах уу гэдэг нь тодорхой болох нь.
Харин Ч.Номингийн 18.3 тэрбумын ваучераас гадна энэ тооны төсөвтэй хоёр ч сайд байгааг бид танилцуулж байна.
Улсын төсвийн анхаарал байгаа 18.3 тэрбумын ваучераас гадна өөр ямар сайд өөр дээрээ үүнтэй адил төсөв тавиулсан бэ гэдгийг харж үзлээ. Ард түмэн 18 тэрбум төгрөг гэвэл одоо андахаа больсон. Бараг л “Номин сайдын төсөв” гэж тодотгох нь холгүй байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
-Шинээр барилга байгууламж барих- 18.4 тэрбум төгрөг
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл
-Улсын хил хамгаалалтын зориулалтын инженерийн байгууламжийн шинэчлэлт /Улсын хэмжээнд/- 18.3 тэрбум төгрөг
Улсын төсвийн “дайсан” болсон анхаарлын төвд байгаа 18 тэрбум төгрөгийн төсвүүдийг бүгдийг нь хасъя. Хэн, хэнгүй хасаж орхихоор хүүхэд, залуучуудыг кино үзүүлэхээр улайран дайрч байгаа Ч.Номин сайд ч хүчлэхгүй болох биш үү.
| Ч.НОМИН САЙДЫН ВАУЧЕРТ “ЧИРЭГДЭХ” 18 ТЭРБУМЫН "ХЭРЭГГҮЙ" ТӨСӨВТЭЙ САЙД НАР |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |