УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР: Хэрвээ УИХ-ын төсвөө батлах явц хойшилж, оны эцсээр эсвэл он гараад явчихвал яах вэ. Үүний араас аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ хуралдаж төсвөө батлах ёстой. Нэгжийн хуулиндаа хугацаандаа төсвөө баталж чадаагүй бол ИТХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гээд заачихсан байгаа шүү дээ. УИХ төсвөө батлахгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах болчихоод байна
УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН: Энэ одоогийн өөрчлөлт нэг удаагийн хууль биш. Цаашид байнга мөрдөгдөх хууль. Төсвийн жил гэдэг бол нэгдүгээр сарын 1-ээс эхэлдэг. Төсвийг цаашид он дамнаж хэлэлцдэг байж болохгүй.
ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ц.ДАВААСҮРЭН: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-т төсвөө баталж чадахгүй бол аймаг, сум, дүүргийн ИТХ тарна гэх заалттай. Тиймээс энэ хуулийг ондоо багтааж баталж, төсвөө батлахаас өөр аргагүй. Арванхоёрдугаар сарын 10 гэхэд Их хурал төсвөө баталж, 20-ны дотор аймаг, нийслэл ИТХ баталж, ондоо багтааж сум, дүүрэг төсвөө батална.
| Н.НАРАНБААТАР: УИХ төсвөө батлахгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ тарах болчихоод байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |