• Өнөөдөр 2025-04-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2024-12-03,   219

Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцэх Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөжээ. Уг хуулийн төслийг өчигдөр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэн дэмжсэн юм. 
 
Чуулганы хуралдааны өмнө Төсвийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж дэмжсэн юм.
 
Хуулийн төсөлд төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн хуулийг хэлэлцэн батлах зохицуулалтыг тусгажээ. Энэхүү хуулийн төслийг баталснаар 2025 оны төсвийн хуулийн төслийг дахин өргөн мэдүүлж хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188