• Өнөөдөр 2025-04-11

Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2024-11-29,   385

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ ээлжит бус XXII Их хурлаар шинэ Ерөнхийлөгчөө сонголоо.
 
Тодруулбал, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон тул хугацаанаас нь өмнө чөлөөлж, дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулсан юм. Энэ сонгуулиар Таванбогд группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Монгол даатгал ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Төр-Од нар хамгийн их санал авсан ч ирц 50 хувьд хүрээгүй тул дахин санал хураалт явуулж, 54 хувийн саналаар Л.Төр-Одыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
 
Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт зөвлөж байсан гэх намтартай. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Орон нутгийн төлөөлөгчдийн саналыг хайрцаглах замаар бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, бизнес хийж үзээгүй, ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.  Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ. Үнэнд хурдан гүйцэгдэхийг хүсье" хэмээн цахим орчинд жиргээд байна

Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Төр-Од МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-29 14:40:00
    ард : МОНГОЛЫН АРД ОЛОН ЭНЭ БАЙГУУЛЛАГЫН АЧ ХОЛБОГДЛЫГ 30 ЖИЛИЙН ТУРШ ОГТ ОЙЛГООГҮЙ .
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188