Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг бусдаас их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, хуулийнханд саатуулагдсан. Хууль, хяналтын байгууллагын зарим эх сурвалж “Н.Одончимэг дүүргийнхээ “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийг барих тендерт ялсан барилгын компанийн удирдлагуудаас их хэмжээний мөнгө хахуульд авч байсан бололтой. Тус компаниас удаа дараа хахууль авч байсан байх магадлалтай баримтууд олдсон” гэж мэдээлээд байгаа юм.
Тэгвэл Н.Одончимэгийг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, гадуур байцааж байна.
Тэрбээр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байсан билээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтнээс тодруулахад “Н.Одончимэгийг Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын даргаас нь чөлөөлсөн. Түүний оронд Ө.Энхбаяр гэж хүнийг ЗДТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон” гэлээ.
| Сүхбаатар дүүрэг: Хахуулийн хэрэгт холбогдсон Н.Одончимэгийг ажлаас нь чөлөөлж, ЗДТГ-ын даргаар Ө.Энхбаярыг томилсон |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |