2025 оны төсвийг Ерөнхийлөгч “унагаж” ирэх оны төсвийг дахин УИХ хэлэлцэхээр болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын сайд, УИХ-ын гишүүдийн тансаглах гэж байсан 35 их наяд төгрөгийг хуульд заасны дагуу үр ашигтай, хэмнэлттэй захиран зарцуулах ёстой гэдгийг Ерөнхийлөгч сануулж, төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг тухайн өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанд суусан 89 гишүүний 19 нь татгалзаж, 70 нь дэмжсэн байдаг. Ийн олны маргаан дагуулсан төсөвт хориг тавьснаар төсөв тойрсон хэрүүл маргаан дахин эхлээд буй. Тухайлбал, салбарын сайд нар хүртэл “Манай салбараас танах зардал байхгүй, төсвөө тануулахгүй” гэж улайрч, дураараа загнаж байгаа. Тэгвэл Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригийн ачаар данхар төсвөө танаж, заримыг нь эрүүл мэнд, боловсролын салбар шилжүүлж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих нь бяслагын үйлдвэр барих, үнэгүй кино үзүүлэхээс хавьгүй дээр бүтээн байгуулалтын ажил болно.
Ерөнхийлөгч хориг тавихдаа “УИХ төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцээгүй. 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад тодотгол хийхээр тогтоол баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчсөн” хэмээн мэдэгдээд буй. Тэгэхээр УИХ-ын гишүүд алдагдал ихтэй төсөв батлагдаж байгааг мэдсэн хэдий ч гар өргөж дэмжсэн нь тэдэнд эдийн засгийн сонирхол, мөнгө төгрөгтэй холбоотой эрх ашгийн сонирхол байсан гэсэн үг. Төсөв хэлэлцэхгүй, хэлэлцсэнийг нь хүлээж авахгүй, бурууг нь мэдсээр байж баталдаг тогтолцоо Монголд хэдийнэ бий болжээ.
Өөрөөр хэлбэл, хүүхдүүдэд үнэгүй кино үзүүлэх ваучер тараах 18 тэрбум төгрөг, Хөвсгөлийн бүх сумдад бяслагын үйлдвэр барих зэрэг олон нийтэд төдийлөн хүртээлгүй, үр өгөөжөө өгөхгүй ажилд өчнөөн төгрөг төсөвлөчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлийнхний үйлдвэр барих, ваучер тараах, кино үзүүлэх зэргийг дэмжсэн үрэлгэн төсвөө бүрэн танаж чадах юм бол Монголын эдийн засаг нэлээд хэмнэлттэй болно. Харин бяслагын үйлдвэр барих 20 тэрбум төгрөгөөр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих юм бол иргэдийн амьдралд ч, улс эх оронд ч хэрэгтэй ажил болно. Бяслагын үйлдвэр барилаа гэж бодоход, хэн, хэзээ бяслаг авах нь тодорхойгүй байгаа. Иймэрхүү замбараагүй байдлаар төсөв баталсан нь олны бухимдлыг барсан. УИХ-ын гишүүд улсын төсвийг яаж хулгайлах вэ, хэрхэн мөнгө угаах вэ гэдэг зарчмаар баталчихсан байсан. Мөн төсөв батлагдах үед УИХ-ын зарим гишүүн төсвийн талаар сөрөг байр суурьтай байгаагаа илэрхийлж, нэгнийгээ давраахгүй, дураар нь орхихгүй гэхчилэн занаж, бухимдалтай байгаагаа илэрхийлээд амжсан. Засгийн газар 2025 онд томоохон төсөл хөтөлбөрүүд эхлүүлэхээ зарлаад буй. Харин мега төсөл хэрэгжүүлнэ гэх нэрийн дор замбараагүй төсөв баталж, хувийн хэвшлийнхний хийх ёстой ажилд төр оролцож эхлээд буйг эдийн засагчид онцолж байсан юм. Мөн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг төсөв батлагдах үеэр ажлаа хийгээгүй, аливаа ажилд гөлөг төөрүүлж байгаа юм шиг хандаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэх шалтаанаар түүнийг улс төрийнхөн шахаж эхлээд байгаа юм. Харин 2025 оны төсвийг УИХ-аар дахин хэлэлцэж, Засгийн газар “задарсан” төсвөө хэр танаж, эдийн засгаа аварч чадах болов уу.
| Засгийн газар "задарсан" төсвөөсөө танаж чадах уу |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |