Энэ өдрийг битүү шөлний өдөр гэж эндүүрэх хэрэггүй. Арваннэгдүгээр сарын 26. Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжсэн түүхэн өдөр. Монгол Улс “Эцэг хууль”-иа баталсны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.
Үнэндээ, баярын ширээний хоол сонголцож, битүү шөлний зааварчилгаа явуулахаас илүүтэйгээр ямар олон хүний амиар тусгаар тогтнол олдож, өнөөдрийн Монгол Улс оршин тогтнож байгааг хойч үедээ үлдээх өдөр. Гэвч УИХ-ын Тамгын газраас сурагчдын гэрийн даалгаварт битүү шөл хийж, баярын ширээний зоог болгохоор зааварчилж, тусгаж байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа билээ. Үүнээс гадна, төрийн байгууллагын уялдаа холбоо, түнжин тааруу байдал ч олон нийтийг бухимдуулж байна.
Тухайлбал, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва “Бусад улс энэ өдрийг яаж тэмдэглэдэг вэ гээд судлаад үзсэн ихэвчлэн үндэсний хоолоо идэж гэр бүлийн хүрээнд тэмдэглэдэг юм байна. Тиймээс бид гэртээ яаж тэмдэглэх вэ гэдэг дээр судалгаа хийж, "Санан тунхаглах ирээдүй" гэдэг цогц ажил гаргаж ирсэн юм. Үүнд Монгол Улсын хүн бүр гэр бүлийнхэнтэйгээ хамт байж, монгол хоол идэх уриалга дэвшүүлсэн. Монгол хоол гэдэгт аарц, борц хоёр ордог юм байна. Тэгэхээр энэ хоёр нь баярын ширээний хоол болж чадахгүй. Тиймээс шөлтэй хоол зүгээр гэдэг мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авсан. Үүнд Монголын ресторануудын холбоотой хамтран ажиллаж байгаа. Ингээд сурталчлан таниулах ажлыг хийж эхлүүлсэн юм. Үндсэн хуулиа баталсан өдөрт ач холбогдол өгч, гэр бүлийн хүрээнд тэмдэглэх уриалга гаргасан” гэж тайлбарласан.
Харин сурагчдын гэрийн даалгаварт битүү шөл хийх зааварчилгаа өгөх ёстой Боловсролын яамны ТНБД Х.Батжаргал “Хамтран ажиллах санаачилга гаргаж, уриалга дэвшүүлсэн байна лээ. Гэхдээ Боловсролын яамны зүгээс сурагчдын гэрийн даалгаварт өөрчлөлт оруулж, хэлээд байгаа хоолыг нь хийх чиглэл өгөх шаардлагагүй гэж үзсэн. Тийм учраас сурагчдын гэрийн даалгаварт битүү шөл хийх даалгавар өгөхгүй. Тэртээ тэргүй энэ ажлыг цахим сүлжээ хийгээд өгчихлөө. Эцэг, эхчүүд сошиалаас мэдээлэл аваад, хүүхдүүдтэйгээ хамт хийвэл тэр л биз” гэсэн.
Эндээс харвал бодлого зангидаж, тусгаар тогтнолыг таниулах гэж байгаа хоёр байгууллага нь ч ойлголцсонгүй. Олны хэл ам, шүүмжлэлээр битүү шөлний “хэрэг” хаагдаж, дараагийн ажил нь ч удааширлаа. 100 жилийн ойн түүхэн өдрийг хүүхэд, багачууд, залуучуудад таниулах ажил тийм ч хангалттай байсангүй. Жирийн нэг амралтын өдөр, цаашилбал, ажлын өдөр амраасан буянтай “баяр” л болж хувирч байх шиг байна.
Энэ түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигдсан. Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал бол 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм. Манай улс Бүгд Найрамдах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай ч 2012 оноос уг өдрийг "тэмдэглэлт өдрийн" түвшинд өнгөрөөх болжээ.
Асар олон хүний амиар өнөөдрийн бидний тусгаар тогтнол олдож, битүү шөл идэх эрхтэй болсон юм шүү.
| Битүү шөлөөр баяр тэмдэглэх яах вэ, ямар олон хүний амиар тусгаар тогтнол олдсоныг битгий мартаарай |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |