2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсан. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас өргөн барьсан төсвийг би алдагдалтай баталж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Энэ сүүлдээ улс төрийн зөвшилцлийн хүрээнд нэр бүхий гишүүд 3.6 их наядаар төсвөө бууруулахгүй бол эдийн засгийн алдагдал орж, инфляц хоёр оронтой тоонд орно гэдэг үндэслэлүүд гаргаж тавьсан. Ингээд 2025 оны төсөвт тодотгол хийнэ гэж батласан билээ. Засгийн газар анхнаасаа алдагдалтай төсөв барьсан гэдэг дээрээ буулт хийсэн. Ерөнхийлөгчийн хоригийг бид хүлээж авах кноп дарна. Үүнд хэд хэдэн асуудлыг авч үзмээр байна.
Нэгдүгээрт, хариуцлагын асуудлыг хөндмөөр байна. Засгийн газар оруулж ирсэн төсвөө итгэл үнэмшилтэй хамгаалж, түүнийг нь эсэргүүцсэн гишүүдийг тэнэг мангар мэтээр үзэж, хүч түрэн баталсан. Орлого зарлагын зөрүү 36 их наяд гэж үзэхээр Их хурал дээр 33 их наяд болгож, нэг хувь хүрэхгүй өөрчлөлт оруулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас оруулж ирсэн төсвийг Их хурал шууд баталсан гэсэн үг. Хамтарсан Засгийн газарын эхний ажил төсөв байсан. Гэтэл Засгийн газар уналтад орсныг харууллаа.
Хоёрдугаарт, төсвийг баталсан байдлаар төсвөө хэлэлцвэл ямар ч ахиц гарахгүй. Ажлын хэсгийг шинээр бүрдүүлж, хариуцлагатай хүмүүс ормоор байна. Төсвийн ажлын хэсгийг Ц.Даваасүрэн ахалвал энэ асуудал хэвээр үлдэнэ. Тэр тусмаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй. Тиймээс Төсвийн байнгын хорооны даргыг ажлаа өгөхийг шаардана. Ц.Даваасүрэн Төсвийн байнгын хороог удирдсаар байвал бид хуралд суухгүй" гэлээ.
| Н.НОМТОЙБАЯР: Ц.Даваасүрэнг Төсвийн байнгын хорооны даргаас огцруулахыг шаардаж байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |