• Өнөөдөр 2025-04-02

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гэмтэл гарч, эрчим хүч нийлүүлэх хугацаа хойшилжээ

2024-11-18,   347

Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах Монгол Улсын анхны том чадлын станц болох “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” энэ оны аравдугаар сард нээлтээ хийсэн. Тус станцын бүтээн байгуулалтыг “Бөөрөлжүүтийн уурхай, цахилгаан станцын цогц төсөл”-ийн хүрээнд “Бодь интернэшнл” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК хэрэгжүүлсэн билээ.
 
Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсноор Төвийн бүсийн эрчим хүчийг дотоодоосоо хангах боломжтой гэж мэдэгдэж байсан. Тэгвэл тус цахилгаан станцад гэмтэл гарч ашиглалтад оруулах хугацааг хойшлуулсан байна. Энэ талаараа Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд "2024 оны арваннэгдүгээр сарын 17-нд нүүрс татах туузан дамжуулах байгууламжийн С6 хэсэгт аглын осол гарсан. Галыг бүрэн унтрааж, юунаас үүдэлтэйг тогтоохоор ажиллаж байна. Гэмтэлтэй холбоотой төвийн эрчим хүчний системд цахилгаан дамжуулах хугацаа хойшилж байна" хэмээн мэдэгджээ
 
Цахилгаан эрчим хүчний том чадлын шинэ эх үүсвэр зайлшгүй шааардлагатай байгаа энэ цаг үед 150 МВт-ын хүчин чадал бүхий эхний блокоо ашиглалтад оруулж буй “Бөөрөлжүүт цахилгаан станц” нь цаашид үе шаттайгаар хэрэгжин нийт 600 МВт-ын хүчин чадалтай болно гэдгийг албаныхан мэдээлж байлаа.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад гэмтэл гарч, эрчим хүч нийлүүлэх хугацаа хойшилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188