НИТХ-ын ээлжит бус нэгдүгээр хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай, дэд төвүүдийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, барилгажилтын төсөл батлах тухай, тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, барилга байгууламж акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай, НИТХ-ын зөвлөлийг байгуулах тухай, НИТХ-ын хороо байгуулах түүний чиглэл бүрэлдэхүүнийг батлах тухай, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, НИТХ-ын ажлын албаны бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай, тогтоол хүчингүй болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Хэлэлцэж бус асуудлын дараалалтай холбоотой төлөөлөгчид санал хэллээ. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх "Нийслэлд тулгамдаж байгаа суудлыг бид шийдэх ёстой шүү дээ. Бродюрын төсөв санхүү хаанаас гаргаад байгаа гэдэг мэдэллээ өгмөөр байна. Автомашины дугаар олголтоос болоод бараг бослого гарч байна. Машин зарж борлуулж байгаа хүмүүсийнхээ чигийг өгөхгүй бол болохгүй байна. ИТХ-ын хуралдаанаас дутуу дулимаг, түүхий, дарангуйллын шийдвэр гаргачихдаг. Иргэд ард нь маргаад үлддэг байж болохгүй. Мөн шахмал түлшний асуудлын мэдээллийг өгмөөр байна. Энэ асуудлыг хэлэлцье гэхээр хууль, журам яриад байх юм" гэлээ.
| Б.ЭРДЭНЭСҮХ: Автомашины дугаар олголтоос болоод бараг бослого гарч байна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |