• Өнөөдөр 2025-04-18

О.АЛТАНГЭРЭЛ: Нийслэлд автомашины дугаар олгохгүй байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан үйлдэл

2024-11-15,   414

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
 
Тэгвэл энэ нь хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж үзэж, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Хотын дарга Х.Нямбаатарт энэ журмаа хүчингүй болгох албан бичиг хүргүүлсэн байна. Шаардлагад "Захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын оршин суух иргэдийн зүгээс шинээр машин худалдан авч өмчлөх эрх нь хязгаарлагдах , сар бүр машины дугаар авах дараалалд орох, дугаарын хууль бус худалдаа, авилга нэмэгдэх, чөлөөт зах зээл хумигдах, том хэдэн компаниудад давамгай байдал үүсэх зэрэг олон сөрөг үр дагавар үүсэх нөхцөл бүрдсэн. Энэ Үндсэн хууль зөрчсөнтул захиргааны хэмжээний азкты бүрдэлд бүртгэхээс татгалзаж өгнө үү" гэсэн агуулга бүхий дүгнэлт хүргүүлжээ.
 
 

О.АЛТАНГЭРЭЛ: Нийслэлд автомашины дугаар олгохгүй байгаа нь хүний эрх зөрчсөн, ялгараварлан гадуурхсан үйлдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-15 21:32:20
    Зочин: Захиргааны хэм хэмжээний актын жагсаалтад бүртгэхгүй бол энэ журам чинь мөрдөх боломжгүй шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-15 20:28:11
    Зочин: Солиотой юм шиг гэнэт гэнэт ундэслэлгуй шийдвэр гаргаж, эргэж буцдаг эргуу хотын даргыг огцруулмаар юм!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-15 17:49:49
    Зочин: О.Алтангэрэл сайд чинь илжигнээс тэнэг нөхөр үү эсвэл олон түмэнд таалагдах гэж худлаа жүжиглээд байна уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-11-15 14:51:21
    Иргэн: Энэ их машины түгжрэл, хуучин машины утаанд хордож байгаа хүүхэд хөгшид иргэдэд цэвэрдүү агаар амьсгалах эрх тэгвэл хаана байна?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188