• Өнөөдөр 2025-04-18

Ц.ДАВААСҮРЭНГИЙН ГАРГАСАН АМНАТ-ЫГ ЕСӨН ХУВЬ БОЛГОХ САНАЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДЭЭР УНАЛАА

2024-11-15,   218

 УИХ-ын чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдаан эхэлж Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, УИХ-ын гишүүд санал хэллээ.
 
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Цөмийн энергийн тухай хуулийг өөрчлөөд шар нунтаг гаргадаг орон болохоор хууль гаргаж байна. Цөмийн энергийн хямд эрчим хүч гэж ярих ч хэрэггүй болсон. Бид ураныг батлах хууль ярьж байгаа шүү. 2015 онд энэ танилцуулга бас орж ирж байсан. Тухайн үед "Арева" 34 хувь өгөөд 9.5 хувийн шимтгэл төлөхийг зөвшөөрсөн юм шүү. Ураны эрэлт хэрэгцээ хяналт чухал юм шүү. Ураны эдийн засгийн үр ашиг нь өндөр биш шүү. Хяналт нь чухал байна. Бид 34 хувийг буулгаж гаднын компанид өгснөөр бий болсон шар нунтгаа гуйж авдаг болох юм шүү. Уран бол цацраг идэвхит ашигт малтмал шүү. Жил 215 мянган тонн хүхрийн хүчил газрын хэвлийд шахна" гэлээ.
 
Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн гаргасан "Суурь АМНАТ-ыг есөн хувь болгох" санал гаргаж, дэмжигдсэн. Улмаар энэ саналыг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцэх үед 100 хувийн саналаар дэмжээгүй юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар АБГББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэх томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон 102 гишүүний 82 нь буюу 80.4 хувь нь дэмжиж суурь АМНАТ-ыг есөн хувь болгох санал уналаа.
 
 
 

Ц.ДАВААСҮРЭНГИЙН ГАРГАСАН АМНАТ-ЫГ ЕСӨН ХУВЬ БОЛГОХ САНАЛ ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН ДЭЭР УНАЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188