Даргаас буудаггүй Ц.Даваасүрэнг улстөрчид хажиглаж эхэллээ. 2025 оны улсын төсөв хэт данхар, алдагдал ихтэй батлагдсантай холбоотойгоор түүнийг Төсвийн байнгын хорооны даргаас нь буулгах асуудал олон хоног яригдаж байна. Насаараа шахуу төрд улайрч, түүнийхээ хариуд ихийг "идсэн" Ц.Даваасүрэнтэй улс төрийн томчууд өстөн болчихоод байгаа нь ердөө л төсөвтэй холбоотой. Ц.Даваасүрэн Төвсийн байнгын хорооны дарга мөртлөө өөрийнхөө төрлөх нутаг Хөвсгөл аймгийнхаа сум тус бүрд бяслагын үйлдвэр барина хэмээн их хэмжээний төсөв батлуулж, Төсвийн байнгын хорооны даргын суудлаа өгөх эсэх дээрээ тулаад байгаа юм. Ц.Даваасүрэнгийн шунал, зөнөглөлийн төлөөсийг ард түмэн төлөх ёсгүй хэмээн иргэд шүүмжлэлттэй хандаж буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Төсвийн Ажлын хэсэг ажлаа хийгээгүй. Энэ бүх асуудал Ц.Даваасүрэн гишүүн дээр очино. Үндсэн хуулиар олгогдсон УИХ-ын бүрэн эрх зөрчигдөж байна. Та Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч биш. Таныг Төсвийн байнгын хорооны дарга байгаа цагт төсвийн тодотгол хийх асуудал амжилт олохгүй. Энэ асуудал гөлөг төөрүүлж байгаа юм шиг болно. Тантай УИХ-д олон жил сууж байна. Ажлын чинь арга барил, залийг чинь сайн мэднэ. Тэгэхээр МАН-ын бүлэг хариуцлагын асуудлаа дотроо ярьчихмаар байна. Төсвийн байнгын хорооны гишүүд даргаа зайлуулчихмаар байна” хэмээн чуулганы танхимаас мэдэгдсэн. Мөн өгчидөр түүний байнгын хороо дээрээ дэмжүүлсэн АМНАТ-ыг есөн хувь болгох саналыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд 100 хувийн саналтайгаар эсэргүүцэж, дэмжээгүй. Төсөв батлагдах үеэр ажлаа хийгээгүй, аливаа ажилд гөлөг төөрүүлж байгаа юм шиг хандаж, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэх шалтаанаар түүнийг улс төрийнхөн шахаж эхлээд байгаа юм. Харин тэрбээр нэгэн ярилцлагадаа “Жил бүрийн төсөв дуулиан шуугиантай батлагддаг. Зөвхөн энэ жилийн төсөв иймэрхүү дуулиантай, алдагдал ихтэй батлагдсан юм биш. Төсөв батлагдах үеэр тодотгол хийх боломж тун ховор байлаа. Орон нутгийн сонгууль болсонтой холбоотойгоор гишүүд хөдөө явсан. Бидэнд цаг хугацаа байсангүй” хэмээх өөрийгөө өмөөрсөн тайлбар өгч байсан.
.jpg)
Тэрбээр 2008 оноос хойш тасралтгүй гишүүнээр сонгогдож, хамгийн олон жил гишүүнээр сонгогдсон улстөрчдийн тэргүүн эгнээнд багтдаг. УИХ-ын гишүүн болохоосоо өмнө мөн л төрийн албанд ажиллаж байсан нэгэн. Тодруулбал, тэрбээр төвийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажлын гараагаа эхлүүлсэн байдаг. Дараа нь Сангийн яаманд мэргэжилтэн, хэлтсийн дарга, Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, Боловсролын яамны санхүү эдийн засгийн газрын дарга, Шадар сайдын эдийн засгийн зөвлөх гээд анхнаасаа л төрд санаархсан нэгэн. Тэр ч утгаараа түүнийг УИХ-ын гишүүнээс нь гадна байнга сайд юм уу, байнгын хорооны дарга болгосоор ирсэн. Тэрбээр улс төрийнхөн дундаа “10 хувийн” гэх хочоороо алдартай. Учир нь, МАН-ынхан хэл ам ихтэй Ц.Даваасүрэнд Барилга хот, байгуулалтын яамныхаа 10 хувийг өгсөн гэдэг. Тэрбээр сайд болохоосоо өмнө үг хэлэх болгондоо Засгийн газраа шүүмжилж, Сангийн сайдыг огцруулах тухай ярьсаар байгаад сарын дараа Барилга, хот байгуулалтын сайд болсон түүхтэй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан түүний амыг 10 хувиар тагласан гэсэн үг. Улс төрд 20-иод жил болж буй түүнд ашиг сонирхолын зөрчил их бий. Тухайлбал, нүүрсний хэд хэдэн компанитай нэр холбогддог.

| “10 ХУВИЙН” ГЭГДДЭГ Ц.ДАВААСҮРЭН ТОМЧУУДЫН ӨСТӨН БОЛЧИХЛОО |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |