Хүн төвтэй эрх зүйн төгөлдөршлийн бодлогын хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 105 дугаар захирамжаар УИХ-ын “Криптовалюттай холбоотой харилцааг хуулиар зохицуулах асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, төлөвлөгөөгөө баталлаа. Монгол Улсад криптовалютын эрэлт нэмэгдэж байгаатай уялдуулан энэ төрлийн санхүүгийн бүтээгдэхүүний эрх зүйн статусыг тодорхой болгож, арилжаанд хяналт тавих, татвар оногдуулах, иргэдэд мэдлэг, ойлголт олгох нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үр дүнтэй арга төдийгүй хууль бус үйл ажиллагаанаас сэргийлэх сайн талтай гэдгийг ажлын хэсгийн гишүүд хэлж байна. Одоогоор манай улсад 12 аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрээс криптовалютын зах зээлийг босгоход дэмжлэг үзүүлж, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох хүсэлт ирүүлснийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Соронзонболд танилцууллаа. Мөн цахим санхүүгийн харилцааг зохицуулахын тулд өргөн хүрээнд харж, судалгаа, дүн шинжилгээнд үндэслэх хэрэгцээ, шаардлага байгааг онцоллоо. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн Ч.Анар, Э.Батшугар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин, С.Эрдэнэболд зэрэг банк санхүү, хуулийн чиглэлээрх мэргэшсэн гишүүд багтсан байна.




| “Цахим залилан, санхүүгийн харилцааны хохирогч болохгүйн тулд мэдлэгжүүлэх шаардлагатай” |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |