УИХ-ын гишүүн асан П.Анужин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөхөөр болжээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад "Ерөнхий сайдад зөвлөхөөр болсон нь үнэн" гэх мэдээлэл өгөөд байна.
УИХ-ын гишүүн асан П.Анужингийн хувьд 2024 оны сонгуульд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт зүүн бүс буюу VI тойрогт нэр дэвшсэн ч, унасан юм. Харин түүнийг Ерөнхийлөгчийн зөвлөх болон консулаар томилох болсон талаар мэдээллүүд гарч байсан ч үгүйсгэж байсан удаатай.
Тэгвэл 2024 оны есдүгээр сараас эхлэн Ерөнхий сайдын зөвлөхүүд хариуцсан чиглэлгүй болсон ба Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төслийг хариуцаж ажиллах үүрэг Ерөнхий сайд өгсөн байна. Харин П.Анужингийн тухайд Гүйцэтгэх засаглалын тэргүүний 12 зөвлөхийн нэгээр томилогдсон гэдгийг мэдэгдээд байна.
| УИХ-ЫН ГИШҮҮН АСАН П.АНУЖИН ЕРӨНХИЙ САЙДАД ЗӨВЛӨХӨӨР БОЛЖЭЭ |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |